Видео: Францын Ерөнхийлөгч алгадуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Видео: Францын Ерөнхийлөгч алгадуулжээ

Видео: Францын Ерөнхийлөгч алгадуулжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ нэгэн эрд алгадуулжээ. Тэрбээр Францын зүүн өмнөд бүсийн Тайн Лэрмитаж тосгонд бизнес эрхлэгчид, оюутнуудтай цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар уулзалт зохион байгуулаад гарч явахдаа иргэдтэй мэндчилсэн байна. Гэтэл амны хаалт, нүдний шил зүүсэн нэг эрэгтэй гэнэт “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хашгираад, Макроныг алгаджээ. Дараа нь тэр “Макронизм сөнөтүгэй” хэмээн хашгирсан байна.

Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид даруй сайхь этгээдийг баривчилж, аюулгүй болгожээ. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч Макрон “Маш гэнэтийн үйл явдал байлаа. Цаашдаа ийм явдал гарахаас сэргийлж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” хэмээн хэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчлан шалгаж байгаа аж.

Сөрөг хүчнийхэн хүртэл уг экстремист үйлдлийг буруутгаж буйгаа илэрхийлсэн байна. Үндсэрхэг үзэлт, сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн Марин Ле Пэн “Ардчилсан хэлэлцүүлэг хичнээн ширүүн байсан ч хүчирхийллийг тэвчих ёсгүй” хэмээгээд, Ерөнхийлөгч халдлагад өртсөнд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Макроны хувьд жирийн иргэдийн аж амьдралыг мэддэггүй, хэт баян цатгалан амьдардаг хэмээн байнга шүүмжлүүлдэг. Тэрбээр энэ шүүмжлэлийг дарахын тулд сүүлийн үед аль болох энгийн иргэдтэй уулзаж, ойр байхыг хичээж байгаа юм. Харин энэ нь эргээд түүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэвлэлүүд бичжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж