Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэллээ. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ.

Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд нийт 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийх юм.

Санал авах байранд очих боломжгүй 25 мянга 619 иргэний саналыг өчигдөр буюу энэ сарын 8-нд авсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлах байранд байгаа 7051 иргэн, ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн санал өгчээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, өнгөрсөн сарын 30, 31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Салбар комисс гадаад амьдарч буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулсан. Энд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгчээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн иргэдийн саналын хуудсыг хэсгийн хороод санал хураалт эхлэхэд үед төхөөрөмжид уншуулах бол гадаадад буй иргэдийн өгсөн саналыг 20.30 цагт уншуулах юм.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч, сурвалжлагч бүртгүүлжээ.

Дашрам дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх Засгийн газрын түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулан зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-09 192.82.64.190

ЁОНГУУЛИАР ИРГЭН БҮР ХҮНИЙ ТОГЛООМООР БИШ ,,,ХАРИ ӨӨРИЙН ТОГЛООМООР ТОГОЛДОГЫГ МОНГОЛ ХҮН БҮР МЭДЭРЧ АМЬДРААСАЙ ,,,,СОНГУУЛЬ ИЭРГЭН БОЛОГ ,,,,,,,

Avatar

Сонгуульд зөвхөн эрчүүд санал өгөх ёстой. 2021-06-09 103.57.94.234

1900 он хүртэл боолууд, эмэгтэйчүүд сонгуульд санал өгдөггүй байлаа. Яагаад тэгээд одоо эмэгтэйчүүд санал өгөх болов? Боолууд байхгүй болсон тул санал өгөхгүй байгаа гэж хэлэхгүй. Харин эмэгтэйчүүд нийгмийн оролцоонд ямар үүрэгтэй гэж санал өгч байгаа вэ? Яагаад тэгвэл хүүхдүүд санал өгч болохгүй гэж? Монголын сонгуульд үнэндээ ийм олон хүнээс санал авах нь зөв үү? Зөвхөн эрчүүдийн саналаар ардчилал сонгууль өгдөг байсан.Ардчилалын өлгий эртний Грек, Америкт зөвхөн эрчүүд санал өгдөг байлаа.

Avatar

Зочин 2021-06-09 103.57.93.194

За за Улс орондоо хийсэн юмтайгаар нь Хүрэлсүх л зөв байхдаа.

Avatar

Зочин 2021-06-09 64.119.16.29

Давраад байгаарай аалзаа

Avatar

Зочин 2021-06-09 122.201.24.40

чамайг шулаад араг яс л болгоно.

Avatar

Зочин 2021-06-09 185.220.101.203

Монгол улс даяар ард иргэд коммунист МАН-н дэглэмийг эсэргүүцэж цагаан сонголт хийж эхэллээ. Өнгөрсөн 6 жил тасралтгүй МАН төр удирдаж байхад юмны үнэ өслөө, татвар нэмэгдлээ, өвчин тахал хурдацтай тарж олон сайхан монголчууд үхэж үрэгдлээ. Энэ хэний буруу вэ? ойлгомжтой төр удирдаж байсан коммунист МАН-н буруу. Тэд НД-с 340 тэрбум шамшигдуулсан Ундармааг 40 саяар торгоод суллаа. Цагаан сонголт!

Avatar

Монгол Улсын Ерөнхийлөгч дата Энхбат болно. 2021-06-09 103.57.94.59

Бурхан Тэнгэр минь Монгол Улсыг ивээж хайрлаарай. Бидэнд оюунлаг ёс суртахуунтай эрдэм мэдлэгтэй Ерөнхийлөгч хэрэгтэй байна.

Avatar

123 2021-06-09 192.82.72.20

Дэмжиж байна

Avatar

Win Huuk! 2021-06-09 202.126.89.250

Хүүк хурдан ялаад ЗГ тайгаа хамтраад ажлуудаа хийгээсэй, эрүүл мэнд + эдийн засгийн хямралын үед УТ -н талцал хямрал Монголд хэрэггүй ээ

Avatar

Зочин 2021-06-09 66.181.186.208

ажиллах гэж дээ. хулгайчуудаа нуух гэж хамаг хүч цагаа бараад дуусна. ҮҮРЭГДЛЭЭ гэхээс өөр юу ч чадахгүй.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-06-09 64.119.17.250

ХУД-ийн 115-р сургууль дээр санал хураалт очертой байна.Хоёр гол шалтгаан байна. Иргэд санал өгөх байраа өгт мэдэхгүй таамгаар очиж цаг авч байна.Хурууны хээ таних төхөөрөмж дээр их удах юм. Бусад дамжлаг дээр удаад байх юм алга.Одоо ТВ-ээр ямар айрныхан хаана очиж санал өгөхийг зарлавал зүгээр дээ

Avatar

Зочин 2021-06-09 66.181.186.208

үүдэнд нь ямар хороо байр санал аа өгөхийг БИЧЭЭД ХАД.

Avatar

Зочин 2021-06-09 202.9.47.59

Чингэлтэй 1р хорооны сонгууль авах байр 7 цаг 20 мин.гэхэд эхний хүний санал авлаа.Бүтэн 20 мин.олон хүнийг гадаа хүлээлгээд зарим нэг нь буцаад явж блаа.Шаардаж байж орлоодоо арай дэндүү бнаа дотор нь 2 дээлтэй хөгшний зургийг авч нээлтээ ёслол төгөлдөр нээж бгаа кино авсан хэрэг блаа гэж төрийн сонгууль манай хороонд попролоор эхэллээдээ

Avatar

Guest 2021-06-09 66.181.161.76

2 дах шатны сонгууль болвол олон хүн дахин бэлэн мөнгө авна даа. Ядууст ч буян болноо …. Бас урлаг соёлынхон төлбөртэй ажиллаж хэдэн цаас олно….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж