Жүдо ДАШТ: Саид Моллаей дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.09-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Саид Моллаей дагах барилдаан хийнэ

Жүдо ДАШТ: Саид Моллаей дагах барилдаан хийнэ

Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.

  • Эрэгтэй -81 кг

Саид Моллаей В хэсгийн аваргын төлөө Узбекистаны Шарофиддин Болтабоевтой барилдаж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Саид Моллаей Японы Сотаро Фүживаратай дагах барилдаан хийнэ.

САИД МОЛЛАЕЙ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

НЭМЭЛТ: 19:20 ЦАГ

Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.

  • Эрэгтэй -81 кг

Саид Моллаей шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр гуравдугаар тойрогт Австрийн Шамил Борчашвилиг яллаа.

Б.ГАНХАЙЧ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛЛАА

  • Эмэгтэй -63 кг

Б.Ганхайч тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр гуравдугаар тойрогт Унгарын Софи Озбастай барилдаж, харамсалтайгаар ялагдал хүлээлээ.

  • Эмэгтэй -63 кг

Б.Ганхайч хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Чо Мо Хиг цэвэр яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Унгарын Софи Озбастай барилдана.

САИД МОЛЛАЕЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

НЭМЭЛТ: 17.00 ЦАГ

  • Эрэгтэй -81 кг

В хэсэгт багтсан Саид Моллаей хоёрдугаар тойрогтоо Египетийн Абделрахман Мохамедтай тааран барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Израилийн Дин Яков Гемер болон Грекийн Атаносиос Милонелис нарын хэн хожсонтой нь барилдах болна.

Б.ГАНХАЙЧ ӨРСӨЛДӨГЧӨӨ 40 СЕКУНДЫН ДОТОР ЯЛЛАА

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн хэсгийн барилдаанууд эхэллээ.

  • Эмэгтэй -63 кг

С хэсэгт багтсан Б.Ганхайч эхний тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгсдийн багаас оролцож буй Муна Дахуктай тааран барилдаж, өрсөлдөгчөө 40 секундын дотор буулган авлаа. Б.Ганхайч хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Чо Мо Хитэй барилдах болно.

ДАШТ: ӨНӨӨДӨР САИД МОЛЛАЕЙ, Б.ГАНХАЙЧ НАР БАРИЛДАНА

Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.06.09) явагдана. Энэ өдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монгол Улсын шигшээ багаас Саид Моллаей, Б.Ганхайч нар зодоглоно.

  • Эрэгтэй -81 кг

В хэсэгт багтсан Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Абделрахман Мохамед болон Монтенегрогийн Никола Гусич нарын хэн ялсантай нь барилдах юм.

  • Эмэгтэй -63 кг

С хэсэгт багтсан Б.Ганхайч эхний тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгсдийн багаас оролцож буй Муна Дахуктай учраа таарчээ.

Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсаас МУГТ М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр есдүгээр байранд жагсч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж