Жил бүрийн зун борооноос болж, Улаанбаатар усанд автдаг. Энэ жилийн хоёр ч борооны ая даалгүй нийслэл хот усандаа живлээ. УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлөвөөс харахад энэ зун бороо хур элбэгтэй байх аж. Гэтэл Улаанбаатарын замууд нь ус зайлуулах хоолоогүй, борооны улмаас тогтсон нуур, цөөрмүүдийг туучин гарах асуудалтайгаа ахиад л нүүр тулав.
Нарантуул, Өгөөмөр захууд руу ордог авто замын энэ хэсэг зам дээр ус ихээр тогтож, хүн битгий хэл жижиг оврын автомашин зорчиход хэцүү харагдаж байв. Энэ бол Улаанбаатарын гудамж талбайд борооны улмаас бий болсон тогтмол нууруудын нэг.
Хөдөө сум, аймагт ч ийм газар байхгүй
Иргэдийн хэлж буйгаар Нарт хотхоны урд талын зам сүүлийн хэдэн жилийн турш ийм байдалтай байгаа аж. Засвар, цэвэрлэгээ хийсэн ч хөл хөдөлгөөнтэй захын хойд хэсэгт байрладаг учир удаан тэсдэггүй байна.
Иргэн Ө.Алтангэрэл: Энэ газар ингэж их ус тогтдог болоод зургаан жил болж байна. Илүү их орвол байдал улам л хүндэрнэ. Хүн, машин тэрэг явах хэцүү байдаг. Ядаж байхад захтай ойрхон болохоор түгжирнэ. Их машин явдаг болохоор зам зассан ч буцаад эвдэрдэг юм шиг байна лээ.
Иргэн П.Уянга: Ядаж байхад далан дээгүүр нь автомашин тавьчдаг болохоор явган хүмүүс явахад хэцүү байдаг. Өглөө ажилдаа явах гээд гарахад л битүү машин далан дээр байж байна. Их хэцүү.
Нэрээ нууцлахыг хүссэн иргэн: Энэ байдал их олон жил болж байна. Нарт хотхон руу хүртэл их ус ордог. Хөдөө сум, аймагт ч ийм газар байхгүй. Гэтэл улсын нийслэл нь ийм байдаг. Баянзүрх дүүргийн 13-р хорооны энэ далангийн наана, цаана их ус тогтдог. Би энд 2009 оноос хойш эхлэн амьдарч байна. Яг л хэвэндээ, хариуцах эзэн байхгүй. Шонгийн мод, замынх нь байж байгаа байдлыг хар даа. Байшин барилга баригдаад байдаг. Гэтэл замынх нь байж байгааг ээ.
Цэвэрлэгээний ажил хийснээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлнэ
Геодези, усны барилга байгууламжийн газраас дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гаргасан мэдэгдэлд “Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14-р хороо, Амгалангийн зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, Нарны замын сувгийн лаг цэвэрлэгээний ажил хийж, 11 peйсээр 66 тонн лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Цэвэрлэгээний ажил хийгдсэнээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлж, авто замын эвдрэл багасч, насжилтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” гэжээ.
Тус байгууллага нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай байдлыг хангах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт үйл ажиллагааг зохион байгуулах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий байгууллага.
Гэвч үнэн хэрэгтээ борооноос хамгаалах бэлтгэл ажлаа дутуу хангасан нь харагдаж, цэвэрлэгээний ажил хийсэн газар нь борооны усанд автаж, авто зам нь автомашин явахын эцэсгүй болжээ. Энэ бол нийслэлийн үерт автдаг, ус ихээр тогтдог газруудын нэг л жишээ. Үүнтэй адил газрууд олон бий.














Зочин 2021-06-09 66.181.161.1
Төлөвлөлт байхгүй газар худалддаг М. Энхболд, Бадамжунай гээд МАН ын үе үеийн удирдлага буруутай. 20к төгрөгөөр саналаа худалддаг иргэд буруутай. Хохь нь живээд, гомдоллоод байж бай. Хийсэн үйлийн үрийн төлөөсөө л төлж байна
Зочин 2021-06-09 77.2.155.209
Жил болгон зам яриад л, яриад л, яриад. Жил болгон барьж буй нэрээр нүд хуураад, хуулж аваад хэн нэгний халаасанд ордог. Бороо харин ордогоороо ороод л. Хөөрхий дөө, миний Монгол болоогүй л байна даа.
Зочин 2021-06-09 185.192.69.119
Аргагүй шүү дээ. Голын гольдрол дээр шороо асгаад орон сууцны хороолол бөриад бна. Алтай хотхоноос авахуулаад АПУ хороолол бүгд асгасан шороон дээр баригдсан.Тэгэхээр голын ус нь хаашаа урсах вэ.
"БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОТ СУУРИН" БАЙГУУЛАХАА ЗОГСОО БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ГУАЙ !!!! 2021-06-09 202.126.89.172
ЯАЖ БАЙГААД "БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОТ"-ТОЙ БОЛЧИХОВ ГЭДИЙГ ЮУН ТҮРҮҮНД ҮЕ ҮЕИЙН ХОТЫН МЭЭЭРҮҮД, УС СУВАГ, ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ, ЦАХИЛГААН ТҮГЭЭХ НАРААС АСУУХ ЁСТОЙ….!!!!! БАС АГУУ ГАВЪЯАТ БАРИЛГАЧИД, ТӨРИЙН СОЁРХОЛТ ИНЖНААРУУД, САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ ИНЖНААРУУД, МУНДАГ АРХИТЕКТОРУУД ДИЗАЙНЕРУУДААСАА АСУУХ ЁСТОЙ !!! ЯАЖ БАЙГААД БИД ИЙМ ЗАВХАРСАН БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОТТОЙ БОЛЧИХОВ ?????
Зочин 2021-06-09 202.126.89.172
*** АРД ИРГЭД & ХУВИЙН ХЭВШИЛ НЬ ЯМАР Ч АЖЛЫГ ХИЙХИЙН ДАЙТАЙ ХИЙХ ЧАДВАРГҮЙ , ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙН ДЭЭР ӨӨРТӨӨ БА АМЬДРАН БУЙ ОРЧИНДОО ОГТХОН Ч САНАА СЭТГЭЛ НЬ ЗОВДОГГҮЙ !!!!!
*** ТӨР ЗАСАГ НЬ УДИРДАН ЧИГЛҮҮЛЖ ХУУЛЬ ЖУРМАА САНУУЛЖ САХИУЛДАГГҮЙ ЗАВХАРСАН ДАМПУУРСАН ЗАВААН БОХИР УЛС ШҮҮ ДЭЭ
Зочин 2021-06-09 202.126.89.172
БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОТЫГ СҮҮЛИЙН 20 ЖИЛД МОНГОЛЫН АГУУ АЛТАН ГАДАСТ, ГАВЪЯАТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ ИНЖНАААРУУД, АРХИТЕКТОРУУД, ДИЗАЙНЕРУУД БАЙГУУЛАВААА……….
Иргэн 2021-06-09 202.9.46.116
Зам тавьж чадахгүй кампанаар зам тавиулаад байхаар ингэхгүй яах юм? Арын хаалганы замын биш кампан .нхаараачэээээээээ
АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ ХОГ УТАА БОХИР ДУНДАА ХӨВСӨН УЛААНБААТАРЧУУД БА МОНГОЛ УЛС 2021-06-09 202.126.89.172
ХҮН АРД ТӨР ЗАСАГ НЬ ЖАХН УХААНТАЙ АМЬДАРЧ АЛХАМ БҮРТЭЭ АЛС ИРЭЭДҮЙГЭЭ БОДСОН ЗӨВ ШИЙДВЭР ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ЧИНЬ ТИЙМ Ч САЙХАН БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ БИШ ШҮҮ ДЭЭ…ХИЛЭЭР САЯ САЯАР НЬ ХУУЧИН АВТОМАШИН ОРУУЛЖ ИРЖ УНАЦГААНА…ӨВӨЛДӨӨ НУЛЬ УГААР УТАА ХОГ ШОРООН ДУНД АЖ ТӨРНӨ…БАЙГАЛЬДАА ПАМПЕРС, ДАМСКНААС АВАХУУЛААД ХУРУУ БАТЕРЕЙ МЭТ ЭЛДЭВ ХОРТОЙ ХОГ ХАЯЖ БОХИРЛОНО…ХОТ СУУРИНГУУД НЬ БОХИР ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖГҮЙ….ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРГҮЙ..АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ …
Зочин 2021-06-09 77.2.155.209
Хэзээ ухаан, ухамсар гээч юм суух бол доо
Зочин 2021-06-09 202.21.107.93
Нарт биш шалбаагт хороолол байна.
Зочин 2021-06-09 66.181.176.42
Үе үеийн хотын дарга нар нийслэлээс хань хамсаатнуудтайгаа мөнгө идэж хагартлаа баяждаг замын тендерийн мөнгөний хагас нь тэдний халаасанд ордогийн тод жишээ Монголд төрийн алба хувийн бизнесээ цэцэглүүлж өөрсдөө хувааж идэхээс өөр хийх ажилгүй улс орны эрх ашиг гэж байдаггүй тэрийг шалгаж шийтгэдэг цагдаа хуулийн байгууллагууд нь захиалгааар ажиллаж авилгаар амьдардаг болсны гай
Зочин 2021-06-09 202.126.88.218
БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ БА ЦУГЛУУЛАХ СУВАГ ШУУДУУ ДАЛАНГИЙН БАЙГУУЛАМЖГҮЙ УЛААНБААТАР АА ГЭЖ…..МУНДАГ ИНЖНААРУУД НЬ БОДООД ХИЙЧИХ Л БАЙЛГҮЙ…..ХОТЫН ДАРГА НЬ ХОТОО ДЭЭРЭЭС НЬ ХАРААСАЙ !!!!
Зочин 2021-06-09 150.7.169.167
Шалбаагтаа эзэн Монгол…..
Онч 2021-06-09 103.229.123.161
Хонхор газарт ус тогтож л таарна шүү дээ.Энэ нь албан газрын буруу биш.Хэнэггүй ,хариуцлагагүй хөдөөнийхний хаана хамаагүй хаясан хогийг наад байгууллага чинь ч цэвэрлэх ёсгүй. Нийслэл хотод амьдарч чадахгүй байна. Хогоо хаячихаад, улсын ГАЗАР-аар цэвэрлүүлчихээд,мөн ч даварчихсан амьтад юм даа. Сурвалжлагч ч буруу ойлголттой байна.
Зочин 2021-06-09 122.201.31.235
Хөдөөнөөс ирсэн айлууд хаа хамаагүй газар зөвшөөрөлгүй хашаа байшин барьж суусан нь бас их нөлөөлж байгаа л даа. Хогоо хаана ч хамаагүй үерийн хамгаалалтын далан суваг, тэрч бүү хэл ус зайлуулах хоолой руу хүртэл хийгээд таглачихдаг юм чинь ингээд усан дунд амьдрах нь ойлгомжтой. Энэ асуудлаа хотын захиргаа шийдвэрлэх хэрэгтэй. Хойшоо зуслан явах замын зүүн талд Сэлбийн эрэг орчмыг бузарлаж байгаа айлууд болон аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж газрыг нь чөлөөлмөөр юм.
Зочин 2021-06-09 103.229.120.236
хотийнхон мөнгийг нь идээд ийт зам хийсэн юм