Ким Жон Ун баруунтай соёлын дайн зарлаж байна | News.MN

Ким Жон Ун баруунтай соёлын дайн зарлаж байна

Ким Жон Ун баруунтай соёлын дайн зарлаж байна

Ким Жон Ун баруунтай соёлын дайн зарлаж байна

БНАСАУ-ын чанга хатуу дэглэм Ким Жон Уны “Хөнөөлт хор” хэмээн тодорхойлсон социализмын эсрэг үзэл бодол, гадаад орнуудын нөлөөлөлтэй тэмцэхийн тулд гадаадын кино, ярианы үгс, хэв маяг зэргийг улам хатуу хориглож эхэллээ.

Умард Солонгосын хууль тогтоомж маш хатуу бөгөөд зөрчсөн тохиолдолд дэндүү харгис гэмээр шийтгэл ногдуулдаг билээ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд хуулийн хэрэгжилт сул байсан аж.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн зунаас эхлээд үс будах, ээмэг зүүх, жинсэн өмд болон гадаад үсэгтэй хувцас өмсөхийг хориглох тал дээр онцгой анхаарч, хуулийг хэрэгжүүлэхийн тулд шийдэмгий алхмууд хийж эхэлсэн талаар дотоодын мэдээлэгч нар дурдсан байна.

Түүнчлэн арванхоёрдугаар сард БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ким Жон Ун шинээр “Нөлөөнд автахын эсрэг хууль” баталж, улмаар гадаад орнуудын нөлөө, тэр дундаа бусад улсад бүтээгдсэн кино, хөгжим, түүгээр ч зогсохгүй этгээд үг хэллэгийг хүртэл хориглох гэж байгаа тухай мэдээлж байв. Тус хуулийг зөрчсөн хүмүүст холбогдох хэргийг хэр ноцтойгоос нь хамаарч өндөр торгууль, хорих ял, цаазаар авах хүртэл шийтгэл ногдуулахаар заасан аж.

Ким Жон Ун энэ оны дөрөвдүгээр сард намын залуучуудын нэгдэлд илгээсэн захидалдаа “Умард Солонгосын зарим залууст ажиглагдаж эхэлсэн зүй бус үг, үйлдэл, үс засалт, хувцаслалт гэх мэт хортой бүхнийг үндсээр нь устгаж, эрс шийдэмгийгээр нухчин дарах”-ыг уриалжээ.

Үс засалт гэх мэт энгийн зүйлс нь засгийн газар хошуу, хуруу дүрж оролцоод байх шаардлагагүй жижиг зүйлс шиг санагдах нь мэдээж. Гэхдээ Умард Солонгос судлаач Петер Уардын хэлснээр, ард иргэд үсээ хэрхэн засуулахаа өөрсдөө чөлөөтэй шийдэх нь амьдралын хэв маягаа чөлөөтэй сонгох сэтгэлгээнд сургаж, цаашлаад аливаа бүхний үнэ цэн, хүч чадал, мөнгө, нийгэм, нийгмийн байгуулалд эргэлзэх суурь шалтгаан болох аюултай юм.

БНАСАУ-ын эрх баригч Ажилчдын намын удирдлагын мэдлийн "Родон" сонинд тавдугаар сард капиталист маягийн тансаг, ямбалаг амьдралын хэв маягийг буруушааж, “Умард Солонгосын нийгэм капиталист амьдралын хамгийн өчүүхэн илрэл бүрийг ч онцгой анхаарч, түүний эсрэг тэмцэн таслан зогсоох ёстой” гэх утгатай нийтлэл бичжээ.

Үүнээс харахад Умард Солонгос гадаад орнуудын нөлөөллийн эсрэг дорвитой, тууштай тэмцэхээр эрс шулуудсан бололтой. Гэхдээ яагаад гэнэт одоо гэж?

Хүнд, хэцүү цаг үед нийгмийн удирдлагыг дахин зохион байгуулах нь

Умард Солонгосыг олон жил ажигласан мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаас харахад, Пёньян Covid-19 цар тахлаас үүдсэн бэрхшээлүүдтэй тэмцэхийн хажуугаар АНУ, БНСУ-тай тохиролцоонд хүрч чадаагүй алдаагаа залруулахыг эрмэлзэж байгаа бололтой.

БНАСАУ бусад улсуудын нэгэн адил цар тахлаас болж эдийн засгийн ноцтой хямралд ороод буй. Ялангуяа Пёньяны хувьд эртнээс хилээ бүрэн хаасан. Энэ нь бусад орны эдийн засаг эргээд сэргэж байхад Умард Солонгосынх дорой хэвээрээ үлдэж байгаагийн шалтгаан болсон юм. Гэхдээ ийнхүү бусад улсаас өөрсдийгөө бүрэн тусгаарлаж байгаа үеийг ашиглан эрх баригчид хууль бус үйл ажиллагаа, ёс зүйгүй хувцаслалт, гадаадын нөлөөллийн эсрэг хууль тогтоомжоо чангатган цэгцлэхээр шийджээ.

Энэ талаар ажиглагч Женни Таун “Энэ бүхэн бол хүнд, хэцүү цаг үеийг далимдуулан эрх баригч намын хүч чадлыг улам бэхжүүлж, удирдлага дахин тогтоох гэсэн оролдлого. Угаас хямрал гээч дотоодын нөхцөл байдал энгийн үеийнхээсээ хүндэрсэн үед ихэвчлэн тохиолддог зүйл юм” хэмээн хэлжээ. Харин өнгөрсөн жил Пёньянаас дүрвэн гарсан Чой Жун Хүн “Цаг үеийн байдал цөвүүн болох тусам элдэв хууль тогтоомж, ял улам чангардаг” гэжээ.

Тиймээс цар тахал Умард Солонгосын дорой байсан эдийн засгийг улам доройтуулахаас гадна эрх баригчдад нь хориг тавьж, сүүлийн жилүүдэд ихэссээр байсан гадаад улсуудын тухай мэдээллийн урсгал, нөлөөллийг ихэд боож, хаах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Олон улсын тухай мэдээллүүд муу гэдгийг дахин ухамсарлуулах нь

Олон жил цөмийн дайн эхлүүлэх айдастай байсан нөхцөл байдал 2018 онд Дональд Трамп Сингапурт Ким Жон Унтай уулзсанаар арай зөөлөрсөн юм. Түүнээс хойш Трамп Ким Жон Унтай Вьетнам болон Солонгосын хойгийн зэвсэггүй бүсэд дахин хоёр ч удаа уулзаж дотноссон билээ.

Тухайн үед Умард Солонгос зөвхөн АНУ төдийгүй БНСУ-тай харилцаагаа сайжруулж байв. Тэр байтугай 2018 оны зун Өмнөд Солонгосын поп дуучид Пёньянд тоглолтоо хийж, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-д айлчилж байлаа. Гэвч дээрх таатай цаг үе удаан үргэлжлээгүй юм. Эв найрамдал тогтооход олон хүнд асуудал тулгарснаас болоод талууд бүгд хэлэлцээрийн ширээг сэтгэл дундуур орхицгоов.

Уилсон төвийн Умард Солонгос судлаач Жийн Ли “Тухайн үед Ким Жон Уны найдвар талаар өнгөрсөн. Тиймээс өдгөө түүнд иргэддээ гадаад орнуудын талаар эсрэг бодол дахин төлөвшүүлэх онцгой шаардлага үүссэн бололтой. Тэрбээр олон улсыг буруушааж, Умард Солонгос нээлттэй улс болох болоогүйг хүмүүст ойлгуулахыг мэрийж байна” хэмээн тайлбарлажээ.

Хууль чангатган, түүнийг мөрдүүлэх замаар дахин зохион байгуулах нь

Ийнхүү гадаад орнуудын нөлөөллийг эсэргүүцэж, соёлын тэмцэл хийж байгаа нь Умард Солонгосын хувьд шинэ зүйл биш юм. Өмнө нь Ким Жон Уны аав, өвөө нар үүнтэй ижил төстэй алхам олон удаа хийж байсныг түүх гэрчилдэг.

БНАСАУ мэтийн хаалттай орнуудад удирдагч нь юуг нээлттэй байлгах, юуг хориглохоо шийддэг. Харин Ким Жон Уны хувьд эдийн засаг, улсын хөгжил дэвшлийн тусын тулд гадаад орнуудтай харилцах зайлшгүй шаардлагатай болохыг ухаарч байгаа ч удирдах байр сууриа алдах эрсдэлээс ихэд болгоомжилж байгаа юм. Тухайлбал, тэрбээр ард түмэн нь олон улсад хүмүүс хэрхэн аж төрдгийг олж мэдэхээс сэргийлж, гадаад орнуудын талаар хэтэрхий энгийн ойлголт өгдөг аж. Тиймдээ ч дотоодын улс төр, эдийн засгийн байдал хэцүүдэж байгаа энэ үед Ким Жон Ун хуулиа улам чангатгахаас өөр аргагүйд хүрч байгаа юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-09 64.119.25.177

Ийм алхамын цаад шалтгаан нь тэс өөр зүйлд бий. 2018 онд италийн турин хотод маш нууцаар /угаасаа л дандаа нууц хуралддаг/ хуралдсан Бильдербергийн клубээс хятадыг цаашдаа "дэлхийн аж ахуйн хашаа" байр суурьнаас нь буулгах шийдвэр гарсан. Хэтэрхий даварч том толгойлох боллоо гэж үзээд. Оронд нь вьетнам, энэтхэг, мексик 3-г дэлхийн шинэ аж үйлдвэрийн цогцолбор болгохоор шийдсэн. Нэгэнт дэлхийд байр суурь нь алдагдах нь тодорхой болсон ХКН ядаж ойр тойрондоо барууныг чангалж, багахан ч гэсэн

Avatar

Зочин 2021-06-09 64.119.25.177

нөлөөллийн орон зай авч үлдэх гэж яаравчлан улайрч буй. Энэ арга хэмжээний хүрээнд манай МАНгасууд гэнэт "томорч", барууны АНгасууд хагарч бутарч доройтон, хөлдүү хүк ерөнхийд залархаар мацаж буй….

Avatar

Зочин 2021-06-09 193.148.17.134

불쌍한 북조선 인민들여 개혁 민주화 하시오

Avatar

Зочин 2021-06-09 202.126.89.87

Манай Соелйн сайд өөрийнөө улсын соёлын эсрэг дайн зарласан.

Avatar

Больж үз 2021-06-09 64.119.22.44

Энэ одоо болиосой

Avatar

Зочин 2021-06-09 202.21.107.121

Aimar yum , tsaaz bhda yahav de

Avatar

МОХООСҮХ СҮҮЛЧИИН КОММУНИСТ 2021-06-09 66.181.161.87

КИМИИН САНАА НЭГТ ХҮРЭЛСҮХ : ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ БАЯЛАГТАА ЭЗЭН БҮГДИИГ ХУРААНА

Avatar

Яяя 2021-06-09 202.21.107.78

АНУ-г цөмийн пуужиндаасай

Avatar

Зочин 2021-06-09 59.153.115.222

Tanil uil ajillagaa bna uu daa???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж