Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар орон даяар санал авч байна | News.MN

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар орон даяар санал авч байна

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар орон даяар санал авч байна

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар орон даяар санал авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа хуульд заасны дагуу өнөөдөр буюу зургадугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09:00 цагаас эхлэн орон даяар явагдаж оройн 20:00 цагт дуусна. Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд ажиллаж буй 2087 хэсгийн хорооны хэмжээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 25619 иргэн хүсэлт гаргажээ.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Covid-19-ийн халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэд, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид, гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа, гэрээр эмчлэгдэж байгаа сонгогчид санал өгөх боломж бүрдсэн юм. Цар тахлын улмаас эмчлүүлж байгаа, тусгаарлагдсан нийт 7051 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын ирцийн мэдээллийг маргааш нэгтгэн мэдээлнэ  гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 202.55.188.100

та нар ковидоо ялаагүй байж сонгуульдаа ялахгүй шд МАН тартугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж