ЖҮДО ДАШТ: Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

ЖҮДО ДАШТ: Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар тэмцээнээ өндөрлүүллээ

ЖҮДО ДАШТ: Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар тэмцээнээ өндөрлүүллээ

НЭМЭЛТ: 

С хэсэгт багтсан Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогтоо Унгарын Миклос Унгваритай барилдсан боловч ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.


Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.06.08/ явагдаж байна. Энэ өдөр эрэгтэй -73 кг, эмэгтэй -57 кг-ын барилдаанууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас Ц.Цогтбаатар, МУГТ Д.Сумъяа нар зодоглож байна.

  • Эрэгтэй -73 кг

С хэсэгт багтсан Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын Денис Ярцевыг яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Унгарын Миклос Унгваритай барилдах болно.

  • Эмэгтэй -57 кг

А хэсэгт багтсан МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Жандитай учраа тааран барилдсан боловч ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж