Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа | News.MN

Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Хоёр улсын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алтан гадас одон гардуулсныхаа дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовт баяр хүргэж, Монгол Улсад суух Элчин сайдаар 2013 онд томилогдсоноос хойш хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буйд нь талархал илэрхийлэв.

Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолойн төсөл онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг холбосон төмөр замын дэд бүтцийг Кызыл, Абаканы чиглэлд, мөн зүүн бүсийн төмөр замын дэд бүтцийг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар Монгол Улс нь ОХУ-БНХАУ-ыг, цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болон хөгжих өргөн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон гардан авсан Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ажлын өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 202.179.26.92

Монгол бол жижигхэн ядруухан улс Оросыг дагахаас өөр замгүй

Avatar

Зочин 2021-06-08 66.181.178.157

Монголчуудад ин дээрэнгүй ханддаг гэж сонссон юм бна.

Avatar

Зочин 2021-06-08 202.9.40.28

Монгол дахь элчингийн сургууль орос хэл дээр олон жил сурсан хүүхдүүд хөөгдөж байхад эрхэм элчин сайд Та юу харж суусан бэ. Нарийн ярих юм бол хүүхдийн эрх зөрчигчдсөн асуудал байгаа шүү. 1 р ангид орчихоод 7 ангиасаа Монгол сургуульд орох амар у Сайдаа..
0| 0 Хариулах

Avatar

тт 2021-06-08 202.9.40.43

монгол хөгжих ёсгүй үүргээ сайн гүйцэтгэж байгаа

Avatar

Баяр хүргэе 2021-06-08 192.82.75.151

Ноён Элчин сайдад баяр хүргэе. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Avatar

Avsan bish ugsun hunii ni 2021-06-08 74.105.54.241

shinj

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-08 66.181.184.155

Сайн ажиллавал бусад орны элчин сайд нар ч одонэ авах "шаанстай".. Харин атаархаж болохгуй .. Оросын элчин сайдад баяр хүргэе…

Avatar

Зочин 2021-06-08 66.181.182.183

МӨН ГИЙГҮҮЛВЭЭ ЧИ

Avatar

Зочин 2021-06-08 139.5.219.179

ёстой хэрэггүй шийдвэр байна

Avatar

Зочин 2021-06-08 59.153.115.191

энэ ацандай Монголд юу хийв??? бахан л гай тарьсан байх дааа. усан цахилгаан ётанц гацаасан, төмөр зам гацаасан олигтой юм түй ч хийгээгүй2. гацаасных нь төлөө шаггаж дэээ.

Avatar

Зочин 2021-06-08 66.181.189.39

Монголчуудыг дорд үздэг нөхөр

Avatar

Зочн, 2021-06-08 66.181.161.70

Энэ хутгуурыг төмөр өгөөд зайлуулах нь зөв

Avatar

Зочин 2021-06-08 202.9.46.18

Яасан гэж хулмастай халтар бага ястныг монгол төрийн одонгоор шагнаж бн вэ.

Avatar

Зочин 2021-06-08 64.119.23.46

Монгол улсаас ЗАЙЛНА УУУ

Avatar

Зочин 2021-06-08 66.181.182.183

ОРСУУД МАНАЙХАН ШИГ ХООСОН АЛДАР НЭР ӨНГӨТЭЙ МЕТАЛЛД ДУРТАЙ ЮМ,,БОЛЖ БОЛЖ,,

Avatar

Зочин 2021-06-08 103.212.118.237

Энгэж бүү солиорч,үмхий амалж дураар дургиж,танхайрч байгаач.Ийм байдлаар бусдыг доромжилж,хүний эрхийг хамгаалах биш, эсрэгээр бүдүүлэг зөрчиж ,өнөө үг хэлэх эрхээ буруу ашиглан,, нийгэмд,түүний дотор өсвөр үеийнхэний хүмүүжилд хор хүргээд байгаа учир Төрийн зохицуулалт рүү шилжих, хоригийг чангатгах,эрх чөлөө гэгчидэд маань хязгаарлалт хийх шаардлага хараад байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-06-08 66.181.182.183

ЧИНИЙ ЗӨВ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ,, ГЭХДЭЭ Странные награды в России. И не только у ряженых казаков.YUOTUBEээр ОРООД ҮЗЭЭРЭЙ,, ӨӨР БОДОЛТОЙ УХАМСАРТАЙ ОРСУУД НЬ ИЙМ ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж