8,636,404 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

8,636,404 ширхэг хувьцаа арилжжээ
2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 666,451,691.98 төгрөгийн үнийн дүн бүхий 8,636,404 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.93%) болон "Мерекс" ХК (MRX +7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -15.00%) болон "Сонсголон бармат" ХК (SSG -14.36%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 58,269 ширхэг нэгж эрхийг нийт 14,783,175 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 102,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.02 хувиар буурч, 33720.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,921,529,836.73 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж