"Анхаарал болгоомж таныг аварна"

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

"Анхаарал болгоомж таныг аварна"

Олон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”  6 дугаар сарын 10-ны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн “Улаанбаатар төмөр зам” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм.

2020 онд дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж тэмдэглэсэн. Харин 2021 онд “УБТЗ-ын хэмжээнд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд   гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “АНХААРАЛ БОЛГООМЖ ТАНЫГ АВАРНА” уриатайгаар тэмдэглэж байна.

Иргэд, жолооч нар төмөр замын гармаар нэвтрэхдээ маш анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна.

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж