"Apple" компани "iOS 15" үйлдлийн системээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

"Apple" компани "iOS 15" үйлдлийн системээ танилцуулав

"Apple" компани "iOS 15" үйлдлийн системээ танилцуулав

“Apple” компанийн “Worldwide Developers Conference 2021” чуулган өнгөрсөн шөнө онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Жил бүр зохиогддог программ хөгжүүлэгчдэд зориулсан энэхүү чуулганы үеэр тус компани цоо шинэ үйлдлийн систем, дэвшилтэт технологи болон бусад шинэчлэлтүүдээ танилцуулдаг уламжлалтай. Хурлын эхний өдөр “Apple” компани “iPhone”, “iPad”, “Watch”, “Mac” төхөөрөмжүүдийнхээ шинэ үйлдлийн системийг танилцуулжээ. Компани “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8.0”, “macOS Monterey” үйлдлийн системүүдийн эцсийн хувилбарыг ирэх намар гаргах төлөвтэй байна.

Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ. Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” аппликейшны дуу өмнөхөөсөө тод, дэргэд байгаа мэт бодитой сонсогдох бол дүрсээ “Portrait” хэлбэрээр өгөх боломжтой болсон байна. Түүнчлэн “FaceTime”-р холбоо барих үеэр “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм.

Шинэ үйлдлийн системд “ Find Focus” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой аж. Мөн гараар бичсэн текстийг шивдэг “Live Text”, хайлтын систем болон газрын зураг илүү нарийвчилсан ажиллагаатай болжээ. iOS 15 үйлдлийн системд “Safari”, “Weather” болон “Notes” аппууд шинэчлэгдэж цаг агаарын мэдээллийг илүү нарийвчилсан байдлаар авах боломжтой болж байгаа бөгөөд “Notes” аппд олон хэрэгцээтэй тохиргоонууд нэмэгдсэн байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж