ЭМД-аар сувилалд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ | News.MN

ЭМД-аар сувилалд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ЭМД-аар сувилалд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ЭМД-аар сувилалд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Хөл хорио тавигдаж, дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд рашаан сувиллын газрыг олноор зорих болжээ. Тэгвэл энэ жил нийт хэчнээн сувилал хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж буй болон эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд ямар төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын газрын бодлого төлөвлөлтийн газрын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.

-Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас Сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байсан бол энэ оноос эхлэн шаардлагтай тусламж үйлчилгээний төсөвт өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна. Эдгээр шаардлагатай тусламж үйлчилгээг авах иргэдэд заавал хоёр сая төгрөгт багтаан авах гэдэг заалтыг өөрчилсөн байгаа.

Хэрэв зайлшгүй тохиолдол үүсвэл эрүүл мэндийн даатгалтай иргэд хэрэгтэй үйлчилгээгээ төсөвт баригдахгүй авах боломжтой гэсэн үг. Гэхдээ зөвхөн зайлшгүй шаардлагатай тусламж гэж заасан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутагт хэчнээн сувилал Эрүүл мэндийн даатгал төлөгчдөд үйлчилгээ үзүүлэн албан тоо хараахан гараагүй байна. Бидний зүгээс даатгалын гэрээний дагуу сувилалын газруудтай харилцдаг. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг байгаа. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-08 202.179.26.121

Эрүүл мэндийн дунд шатны мэргэжилтэнгүүд хуулиа уншдаггүй. Ж-нь НЭМГ тусгай зөвшөөрөл олгодог мэргэжилтэнгүүд тусгай зөвшөөрөлийн чиглэлээ өөр өөрөөр бичиж ирсэн нь сувилуудын үйл ажиллагааг даатгалтай гэрээ хийхэд саадаа болж байгааг ойлгохгүй бөгөөд ойлгохыг ч хүсэхгүй байдаг. Асуудал тавьсан байгууллагад зөвлөн туслах үйл ажиллагааг сул үзүүлдэг. Харьцаа хандлага сайтай ,мерит системээр боловсон хүчнээ сонгож ажиллуулах шаардлага хаа хаанаа харагддаг. Засах хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-06-08 192.82.68.214

ЭМД ийн систем нь үндсээрээ буруу. Энэ зардлаар эмнэлэг, сувилал үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй. Хувийн эмнэлэг, сувилалууд удахгүй дампуурна. Төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг хүчээр хааж, санхүүгийн эрсдэлд оруулж байна. ЭМДЕГ том хувийн эмнэлэгтээ тусдаа зөвшилцөлийн гэрээ хийж, жижиг эмнэлэг, сувилалыг санхүүгээр нь боомилж устгах үйл ажиллагааг явуулж байна. Үүнийг ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ГАЗАР шалгах шаардлагатай байна. ЭМЯ энэ даатгалын асуудлаа яаралтай дахин хэлэлцэх!!!!!

Avatar

Зочин 2021-06-08 202.126.90.85

Сувиллын үйлчилгээ нь манай орон шиг архаг хууч өвчний тархалтаар бүс нутгийн хэмжээнд 2рт ордог улсад чухал шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ юм. Гэтэл сувиллыг сэргээн засах үйлчилгээний дор оруулсан нэр томьёоны өөрчлөлтийг шууд газар дээр буусан, байсан мэт төсөөллөөр хандахын зэрэгцээ сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын жишиг хэмээн өндөр хөгжилтэй орны хэм хэмжээгээр хэт өндөр үнэлэн санхүүжүүлж байгаа нь үрэлгэн зардал болж, харин сувиллын үйлчилгээг үнэгүйдүүлж байна

Avatar

Зочин 2021-06-08 192.82.77.189

Сувилалын тусламж үйлчилгээг сэргээн засах болон уламжлалт анагаах хослуулан үзүүлдэг тул даатгалын санхүүжилтээс хөнгөлж байгаа 250000 төгрөг уг тусламж үйлчилгээг явуулахад хүрэлцэхгүй байгаа тул өртгийн жинг нэмэх шаардлагатай. Учир нь сувиллын үйл ажиллагаа эмчилгээний хоолны үйлчилгээг давхар үзүүлдэг тул нийт тусламж үйлчилгээн зардал өндөр байдгыг ЭМДЕГазар бодит өртгөөр нь тооцож хөнгөлөлтийн 250000-ыг нэммээр байна.

Avatar

ЗОЧИН 2021-06-08 202.179.25.5

Эрүүл мэндийн тусламж үнэгүйдэх ,сувиллуудад том жижигээр нь даатгалаас тэгш бус хандах вий дээ?

Avatar

ЗОЧИН 2021-06-08 202.179.25.5

Сувилал бол монголын үе дамжсан нүүдэлчин ард түмэнд тохирсон зах зээл эхэлэхэд оновчтой зохион байгуулагдаж өчнөөн ард түмнийг эмчилсэн буянтай салбарыг бид мэднэ. Гагцхүү 250.000 төгрөгөөр ЭМДЕГ санхүүжүүлж байгаа нь учир дутагдалтай.Алыг нь хоол,ямарыг нь ор хоног, ямарыг нь ажилчдын цалин,алыг нь тусламжийн үнэнд өгөх вэ? Сэргээн засахын өндөр өртөгөөс танаас хийж нэмэх хэрэгтэй.Нэг тусламж устгаж ,нөгөө тусламж нэмнэ гэж байхгүй.

Avatar

zochin 2021-06-08 202.179.26.192

neg l amarchan um yridag chudlaal baidag,

Avatar

Зочин 2021-06-08 202.131.230.90

Сувилалууд ЭМД-аас орж ирж байгаа 250000 төгрөгийг нийт үнээсээ хасахгүй, зарим нь 100000 төгрөг хасдаг юм байна лээ. Энэ талаар сувилалуудтай гэрээгээрээ тохиролцох шаардлагатай шүү

Avatar

Зочин 2021-06-08 202.126.90.85

250000 төгрөгөар 10 ш далбигар гамбир /пицца/ ч авч чадахгүй үнэ шүү дээ. Цаана нь иргэнд хүрэх тусламж үйлчилгээний чанар л муудна. Мөнгөн тааруулж л үйлчилгээ үзүүлж таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж