21-р хороо “Ганцын задгай”-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа | News.MN

21-р хороо “Ганцын задгай”-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа

21-р хороо “Ганцын задгай”-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа

21-р хороо “Ганцын задгай”-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр гардан авсан юм. Тодруулбал тус хорооны “Ганцын задгайд” амьдардаг айлууд оршин суугаа газрынхаа гэрчилгээг авч чадалгүй олон жил болсон. Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авсан юм.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:

"Өнгөрсөн жилээс хойш манай 21-р хорооны иргэд газрын асуудлаар хүсэлт хүргүүлж өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Иргэд өөрийн гэсэн газартай болно гэдэг нь баялагтай болж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гэж би харж байна. 21-р хорооны хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал байгаа учраас Засгийн газар, Нийслэлтэй хамтарч "Дарь-Эх" дэд төвийн ажлыг хийхээр болсон. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэгдэх боломжтой. 21-р хорооны хувьд хотын төвөөс 2-3км зайд байдаг хэрнээ өнөөдрийг хүртэл тог, цахилгааны асуудалтай байдаг. Энэ бүхнийг шийдэх болно" гэсэн юм.

Иргэдийн хувьд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 202.126.88.186

Сайн бнуу БЗД 27 хорооны газарын бичиг баримт хэзээ шийдэгдэх юм болоо тог ч байхгүй айлаас дамжиж өндөр төлбөртэй хэргэлж бн ямар нийгэмд амьдарч байгаа билээ их хуралд гарсан гишүүд анхааралдаа авч шийдэж өгнүү

Avatar

Ц Энхтуяа Б З Д 11 хороо замчин задгайд оршин суугч 2021-06-08 202.126.88.134

Газрын алба яагаад чимээгүй ийм зүйлыг хийдэг юм бэ Цахимаар чимээгүй газар хувааж иддэг новшнууд Монгол улсын иргэн газар эзэмших эрх байхгүй юмаа амьдарч байгаа газараа авмаар байнааа газрын ологдог болмоор байна

Avatar

Зочин 2021-06-08 66.181.161.81

Манайх ганцийн задгайд амьдардаг гэрчилгээгээ яаж авах вэ

Avatar

Зочин 2021-06-08 192.82.75.181

Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь сонгогчийн санал худалдаж авч байгаагийн нэг хэлбэр. Үүнийг СЕХ, АТГ шалгах ёстой байх даа. Тэгэхдээ юу л бол.

Avatar

Зочин 2021-06-08 103.50.207.150

Буусныхаа дараа газрын зөвшөөрлөө авах нь зөв үү, зөвшөөрлөө авчихаад буусан нь зөв юм уу

Avatar

Зочин 2021-06-08 192.82.75.181

Хүссэнээ хий! Дараагийн сонгуулиар аль нэг намын сугны үс зөвшөөрлийг чинь олгочихно.

Avatar

Зочин 2021-06-08 192.82.75.181

Хууль зөрчиж зөвшөөрөл авчихаад дараа хожим нь хэн нэгнээс хуулийн дагуу ажиллахыг шаардаад хэрэггүй шүү, "ганцын задгай"-гийнхаан.

Avatar

Зочин 2021-06-08 64.119.23.239

ОРОН НУТАГ РУУ НЬ БУЦААГААЧ

Avatar

Зочин 2021-06-08 66.181.186.52

Сонгуулийн урд өдөр өгдөг нь сэжигтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж