Байден Украины Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урив

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Байден Украины Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урив

Байден Украины Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2021.06.07/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Тэрбээр энэ үеэр Зеленскийг Цагаан ордонд урьсан талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан мэдэгдсэн байна.

Байдены хувьд энэ сарын 16-нд ОХУ-ын Ерөнхйлөгч Владимир Путинтэй Женев хотноо уулзахаар төлөвлөсөн. Харин Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Украины ашиг сонирхол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Мөн Украинд covid-19-ийн эсрэг 900 мянган тун вакцин нийлүүлэх төлөвтэй байгаагаа Жо Байден мэдэгджээ.

Зеленский урилгад талархал илэрхийлээд хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замуудыг хэлэлцэнэ гэж найдаж буйгаа онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар эрчим хүчний аюулгүй байдал, цар тахалтай тэмцэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Евро-Атлантын хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан авлигатай тэмцэх, шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн гэв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж