Хойд туйлын мөс тооцоолсноос хоёр дахин хурдтай хайлж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Хойд туйлын мөс тооцоолсноос хоёр дахин хурдтай хайлж байна

Хойд туйлын мөс тооцоолсноос хоёр дахин хурдтай хайлж байна

Сүүлийн үед хойд туйлын мөс эрдэмтдийн тооцоолсноос дор хаяж хоёр дахин хурдан нимгэрч байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Байгаль орчны "Cryosphere" today сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, судлаачдын баг хойд туйл дахь цаг уур, хур тунадасны өөрчлөлт, мөсөн давхаргын хөдөлгөөн зэрэг хүчин зүйлүүд байгальд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Сүүлийн үед ийм судалгаа огт байгаагүй учир шаардлагатай үед 1965-1991 оны хооронд ЗХУ-ын эрдэмтдийн цуглуулж байсан мэдээллийг л ашигладаг байж.

Харин шинэ судалгааны хүрээнд хойд туйл дахь 2002-2018 оны хооронд гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан судалж үзсэн бөгөөд үр дүнд нь мөн эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдтай нимгэрч байгааг тогтоожээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар энэ бол дэлхийн дулаарал дэндүү ноцтой түвшинд хүрсний нэгэн илрэл аж.

Цасны хэмжээ туйлын мөсний байдлыг тодорхойлоход хамгийн чухал хүчин зүйл хэдий ч хиймэл дагуулын радарт тэр бүр харагддаггүй нь дээрх судалгааг хийхэд багагүй хүндрэл учруулсан гэнэ. Судалгааны ахлагч Лондонгийн их сургуулийн Робби Маллет “Далайд буй мөсний зузааныг хэмжих нь туйлын нөхцөл байдлыг тодорхойлох гол арга юм. Цаашлаад хойд туйл дулаарвал дэлхий тэр чигтээ дулаарна гэсэн үг. Жил ирэх тусам хойд туйлд далайн ус хожуу хөлддөг болж байна. Ингэснээр орсон цас мөсөн дээр биш, далайн усанд буун шууд хайлж байгаа тул мөсийг хангалттай зузааруулах боломж багассаар байгаа юм. Ийнхүү маш хурдтай нимгэрч буй туйлын мөс маш олон үр нөлөөг ар араас нь дагуулах аюултай. Тухайлбал, мөс зузаан байх тусам далайн дулааны хэмийг тогтоон барьж, далайн амьдралыг нарны халуун туяанаас хамгаалж байдаг” хэмээн тайлбарлажээ.

Судлаачдын үзэж байгаагаар хойд туйлын энэхүү огцом өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн өнцөг булан бүрт аадар бороо, үер, шуурга гэх мэт байгалийн гамшиг тохиолдох нь олшрох аюултай юм.

Эх сурвалж: FUTURISM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж