Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсчээ

Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсчээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өнөөдөр /2021.06.08/ хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж,  2016 онд Монгол Улсын Гавьяат цол хүртэж байв. Тэрээр театрын урлагт хөл тавиад 30 гаруй жил болжээ. Жүжигчин Л.Дэмидбаатар энэ хугацаанд тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхлөн үлдээжээ.

Хамгийн сүүлд тэрээр Улсын драмын эрдмийн театрынхаа тайзнаа алдарт "Анна Каренина" жүжгийн Степан Облонскийн дүрд тоглосон билээ.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
208
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж