Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл цахимжлаа | News.MN

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл цахимжлаа

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл цахимжлаа

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл цахимжлаа
Барилгын салбарын үйл ажиллагаа үе шаттайгаар цахимжиж байна. 2021 оны 1 дүгээр сараас Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох болон Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжээд байсан бол ирэх 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа мөн бүрэн цахим хэлбэрээр явагдаж эхлэхээр боллоо. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн програм хангамжийг хөгжүүлж, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой дараах үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Үүнд: Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл; Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл; Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл. Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцох (ХУР) систем, Танилт нэвтрэлтийн нэгдсэн (ДАН) системүүдтэй холбогдсоноор тухайн иргэн, хуулийн этгээдээс ямар нэг лавлагаа, тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. Ийнхүү тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахимжсанаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн. Ингэснээрээ барилгын тусгай зөвшөөрөл дагасан асуудлууд цэгцэрч, иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл нь нээлттэй ил тод болох юм. Мөн энэ хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” болон “Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна.
Эх сурвалж: БХБЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж