Цар тахлын вирус африк эмэгтэйн биед 32 удаа мутацид оржээ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Цар тахлын вирус африк эмэгтэйн биед 32 удаа мутацид оржээ

Цар тахлын вирус африк эмэгтэйн биед 32 удаа мутацид оржээ

Өмнөд Африкт амьдардаг ХДХВ-ийн халдвартай 36 настай эмэгтэй Covid-19 өвчин тусаад долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд түүний биед цар тахлын вирус дор хаяж 32 удаа мутацид орсон байна.

Нэрийг нь нууцалсан тэр эмэгтэйн биед хийсэн шинжилгээний үр дүн өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн "medRxiv" сэтгүүлд нийтлэгджээ. Цар тахал үүсгэгч "SARS-CoV2" вирус эмэгтэйн биед долоон сар байх хугацаандаа дархлааны тогтолцоонд танигдахгүй байхын тулд уургаа 13 удаа, өвчлүүлэх аргаа 19 удаа өөрчилж хувьссан байна.

Одоогийн байдлаар эмэгтэйн биед хувьсаж өөрчлөгдсөн хувилбарууд бусдад халдварласан эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ түүний биед үүссэн шинэ хувилбарууд өөр олон хүнээс илэрвэл ХДХВ-ийн халдвартай хүний бие цар тахлын вирус хувьсаж, бусдад халдварлах таатай орчинг бүрдүүлдэг хэмээн үзэж болох юм. Учир нь ХДХВ-ийн халдвартай хүний дархлааны тогтолцоо маш ихээр суларсан байдаг тул аливаа вирус бусад орчноос илүү удаан амьдрах боломжтой байдаг билээ. Түүнээс гадна энэ тохиолдолд вирусийн халдвар авсан хүн шинж тэмдэггүй байдаг тул илрүүлэхгүй өнгөрөөх эрсдэл өндөр юм.

Жишээлбэл, дээр дурдсан Өмнөд Африкийн эмэгтэйг цар тахлын халдвар авсан гэдгийг хэн ч мэдээгүй байж байгаад тогтмол хийдэг үзлэгийн үеэр илрүүлсэн аж. Өдгөө Африкт нийт 37.6 сая хүн амын 20.6 сая нь ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Иймээс ажиглагчид дээрх асуудалд онцгой анхаарал хандуулахыг уриалжээ. Учир нь эл асуудлыг тоохгүй орхисноор цаашид цар тахал үүсгэгч вирусийн улам олон хувилбар үүсэн вакцины үйлчилгээг үр дүнгүй болгож, халдварын дараагийн том давлагааг эхлүүлэх эрсдэл өндөр байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж