Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн энэ бямба гарагт буюу 6-р сарын 12 өдөр морин цагт нээлтээ хийх гэж байна.
“Мишээл групп” ХХК нь өөрийн 100 гаруй харилцагчидтайгаа хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүйгээр байгалийн жимийг ашиглан Туул гол дагуу 110,000м2 талбай дээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэжээ.
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн үндсэн зорилго: Монгол улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой.
Нээлтийн үйл ажиллагаанд хүүхдэд зориулсан амьтны хүрээлэн, дугуй түрээсийн үйлчилгээ, байт харваа, сагс, гар бөмбөгийн сургалт байхаас гадна Монголын хөл бөмбөгийн холбооны мэргэжлийн тамирчид ирж хүүхэд залууст хөл бөмбөгийн техник заах юм. Мөн Иогийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, 1,000 ширхэг мод тарих өдөрлөг болно.
Байрлал: Хан-Уул дүүргийн 20-р хороо, Мишээл Сити-н урд Туул гол дагуу 110,000м2 талбай бүхий Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн.
Мишээл Сити төсөл: 7505-7788
Холбоотой мэдээ