Вакцины 2-3 тунд хамрагдсан тохиолдолд дархлаа тогтоно

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Вакцины 2-3 тунд хамрагдсан тохиолдолд дархлаа тогтоно

Вакцины 2-3 тунд хамрагдсан тохиолдолд дархлаа тогтоно

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Аймаг, орон нутагт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн идэвх 67,2 хувьтай байгаа бол нийслэлд 85,3 хувьтай байна. Бүрэн тунд хамрагдсан тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх боломж бүрддэг гэж үздэг.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 75,5 хувьтай үргэлжилж байна. Орон нутагт хоёр дахь тундаа хамрагдахгүй байгаа 131,683 иргэн байна. Covid-19-ийн эсрэг дархлаа тогтох асуудалд иргэд хүлээцтэй байх хэрэгтэй. Заасан товлолт хугацааны дагуу 2-3 удаагийн вакцины бүрэн тунг  хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно гэдгийг ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгчид анхааруулж байгаа.

Дархлаажуулалтын ач холбогдол нь хамрагдалт өндөр байх тусам вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний өвчлөл, нас баралт, чадвар алдалтаас урьдчилан сэргийлдэг. Олныг хамарсан цар тахлын үед вакцин өвөрмөц хамгаалалт юм. Зорилтот насны бүлгийн хүмүүс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан тохиолдолд нийт иргэдийн 60 орчим хувьд хамгаалалт үүснэ гэсэн үг. Харин үлдсэн 40 орчим хувьд багтсан иргэд одоогоор бүртгэгдээд байгаа вакцинд хамрагдах боломжгүй байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж