АНХААР: Халдвар авсан 3 хүний нэг нь хүүхэд байна | News.MN

АНХААР: Халдвар авсан 3 хүний нэг нь хүүхэд байна

АНХААР: Халдвар авсан 3 хүний нэг нь хүүхэд байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.04) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Monday, June 7, 2021

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж байгаа иргэддээ баярлалаа. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтадаа заавал хамрагдахыг хүсч байна.

Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхааруулж байна. Хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа учраас эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай. Мөн 25-29 насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байна.

Сүүлийн 24 цагт 9631 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67710 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хугацаанд таван хүн нас баржээ. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 6-нд онош батлагдсан 57 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдаж 61 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 21-нд онош батлагдсан 73 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр Монгол Улсад Covid-19-өөр нас барсан тохиолдол 318 болов.

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулав. Мөн хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө яаралтай вакцинд хамрагдах шаардлагатайг онцоллоо. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 6423 хүн байгаагаас 3892 нь  биеийн байдал хөнгөн, 1892 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 133 нь маш хүнд байна. Маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна.

Сүүлийн 24 цагт нийт 21583 хүн вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотод 957,838  хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 812,503 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 917,165, хоёрдугаар тунд 749,195 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1,875,003 хүн нэгдүгээр тунд, 1,561.698 хүн бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж