АНУ анх удаа Альцгеймерийн эмэнд зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

АНУ анх удаа Альцгеймерийн эмэнд зөвшөөрөл олголоо

АНУ анх удаа Альцгеймерийн эмэнд зөвшөөрөл олголоо

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг 20 жилийн түүхэнд анх удаа Альцгеймерийн өвчин буюу тархины хатангиршлийг эмчлэх эмэнд зөвшөөрөл олголоо. Альцгеймерийн өвчинтэй тэмцэх “aducanumab” хэмээх эмийг албан ёсоор бүртгэсэн ба энэхүү эм нь “Biogen” компанийн бүтээгдэхүүн.

Уг эм нь хөгшрөлтийн хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерийн өвчний шинж тэмдгийг арилгах бус харин үндсэн шалтгаанд нөлөөлж үйлчилдэг аж. Одоогийн байдлаар дээрхтэй ижил үйлчилгээ үзүүлдэг нэг ч эм байхгүй ба зөвхөн шинж тэмдгийг намдаадаг эмнүүд худалдаалагдаж байгаа.

“Адуканумаб ” нь хүний ​​тархины эсийг гэмтээж, ой санамж, сэтгэхүй, харилцааны асуудалтай болгодог амилоид уургийг устгадаг байна.

Дэлхий дахинд 65-аас дээш насны 30 гаруй сая хүн Альцгеймерийн өвчнөөр шаналж байна. Адуканумаб  эм нь 80-аас доош насныханд буюу өвчний эрт шатандаа байгаа хүмүүст илүү тохиромжтой аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Альцгеймерийн өвчнийг анагаах зориулалттай 100 гаруй эм бэлдмэлийг судалсан ч аль нь ч үр дүнгээ үзүүлж чадахгүй байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж