Улиастай уулзварын авто замын урсгалыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Улиастай уулзварын авто замын урсгалыг өнөөдөр нээнэ

Улиастай уулзварын авто замын урсгалыг өнөөдөр нээнэ

Улиастайн гүүрний авто замын өнгө хучилтын ажил өнөөдөр дуусч /2021.6.8/ замын урсгалыг нээхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа. Зам засварын ажилтай холбоотойгоор тус хэсэгт хөдөлгөөний ачаалал нэмэгджээ.

ЭНЭ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ТОДРУУЛАХАД:

-Улиастайн гүүр орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн авто замын ачаалал нэмэгдсэн. Засварын ажил ирэх сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байна. 2019 оны дөрөвдүгээр сараас Налайх чиглэлийн засварын ажил эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 20.9 км зам дээр суурь хучилтын ажил хийж, замын хөдөлгөөнийг нээсэн. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөснөөс өнгөн хучилтын ажил үлдээд байгаа юм.

Замын ажлыг тавдугаар сарын 20-нд эхлүүлж, урьдчилсан байдлаар энэ сарын 30-нд дуусгаж, үлдсэн ажлыг долдугаар сард багтаахаар төлөвлөөд байна.

Зам засварын ажил удаашралтай байгаа нь Covid-19-ийн халдвар БНХАУ-д гарсантай холбоотойгоор засварын ажилчид цаг алдаж ирсэн. Тиймээс бид ажиллах хүчний нөөцөөс хамаарч засварын ажлыг эрчимжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар замын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явж байгаа аж. Иргэдийн хувьд өнөөдөр зам нээгдсэнээр ямар нэгэн саадгүй зорчих боломжтой гэдгийг ажлын албаныхан онцоллоо. Засварын ажил хийгдэж байгаа хэсэгт ажил тарах цагаар 3-4 цаг түгжрэх хүндрэл үүссэн. Одоогийн байдлаар хучилтын ажил хийгдэж, өнгөн хучилтыг хийж байгаа аж. Хөдөлгөөн нээсний дараа гэрэлтүүлэг, гарц зэрэг тохижилтын ажлыг энэ сарын 30-ны дотор хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж