2002 оны ДАШТ-ий тод од Ю Сан Чол таалал төгслөө | News.MN

2002 оны ДАШТ-ий тод од Ю Сан Чол таалал төгслөө

2002 оны ДАШТ-ий тод од Ю Сан Чол таалал төгслөө

2002 оны ДАШТ-ий тод од Ю Сан Чол таалал төгслөө

Өмнөд Солонгос, Япон улсууд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулж, БНСУ-ын шигшээ баг нутагтаа түүхэн амжилт гаргаж байв. Тэгвэл тус тэмцээнээр гангарч, ард түмнийхээ баатар болсон Өмнөд Солонгосын шигшээн хагас хамгаалагч Ю Сан Чол өчигдөр/2021.06.07/ 49 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2019 оны арваннэгдүгээр сард нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон өвчинтэйгээ тэмцэж байжээ.

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн түүхэн дэх домогт тамирчдын нэг Ю Сан Чол 2002 оны дэлхийн аваргын билэгдлийн багт нэрлэгдэж, шигшээ багаа хагас шигшээ шатанд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэж байв.

"FIFA" Дэлхийн аваргын албан ёсны твиттер хуудаснаа “Нэгэнт л дэлхийн аваргын баатар болсон бол үүрд баатраар дуурсагдах болно” хэмээн жиргэжээ. Ю Сан Чол 12 жилийн тамирчны замналаа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээр Дэжён Ситизен, Ульсан их сургуулийн шигшээ баг, Жоннам Драгонс, Инчеон Юнайтед зэрэг багуудыг дасгалжуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2021-06-08 122.201.31.145

тод од байх дэмий юмаа….

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-06-08 202.9.46.33

2002 БНСУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙХДАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ҮЗЭЖ БАЙСАН. САЙН ТАМИРЧИН. ЗАЛУУГААРАА… ХАРАМСАЛТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж