Өмнөд Солонгос, Япон улсууд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулж, БНСУ-ын шигшээ баг нутагтаа түүхэн амжилт гаргаж байв. Тэгвэл тус тэмцээнээр гангарч, ард түмнийхээ баатар болсон Өмнөд Солонгосын шигшээн хагас хамгаалагч Ю Сан Чол өчигдөр/2021.06.07/ 49 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2019 оны арваннэгдүгээр сард нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон өвчинтэйгээ тэмцэж байжээ.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн түүхэн дэх домогт тамирчдын нэг Ю Сан Чол 2002 оны дэлхийн аваргын билэгдлийн багт нэрлэгдэж, шигшээ багаа хагас шигшээ шатанд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэж байв.
"FIFA" Дэлхийн аваргын албан ёсны твиттер хуудаснаа “Нэгэнт л дэлхийн аваргын баатар болсон бол үүрд баатраар дуурсагдах болно” хэмээн жиргэжээ. Ю Сан Чол 12 жилийн тамирчны замналаа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээр Дэжён Ситизен, Ульсан их сургуулийн шигшээ баг, Жоннам Драгонс, Инчеон Юнайтед зэрэг багуудыг дасгалжуулж байжээ.
Холбоотой мэдээ