ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна | News.MN

ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

ОХУ-ын сансар судлалын Роскосмос агентлаг өчигдөр/2021.6.7/ ”АНУ-аас хэрвээ Оросын хиймэл дагуулуудад хүндрэл учруулж буй сансар судлалын салбар дахь хориг арга хэмжээнүүдээ сулруулахгүй бол 2025 он гэхэд олон улсын сансрын станцыг бүрмөсөн орхино” хэмээн мэдээллээ.

Роскосмос агентлагийн тэргүүн Дмитри Рогозин энэ сарын сүүлээр Женевт болох Владимир Путин, Жо Байден нарын уулзалтыг угтуулан дээрх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүдээс болж Москва гадаад орнуудаас шаардлагатай сэлбэгээ авч чадахгүй байгаа тул шинэ хиймэл дагуул хөөргөж чадахгүй байгааг онцолж “Бидэнд сансарт хөөргөх пуужин хангалттай байгаа ч пуужиндаа тээвэрлэх хиймэл дагуул алга. Хиймэл дагуул, сансрын хөлөг бүтээх бүх бололцоо байгаа ч хориг арга хэмжээнээс болоод микрочип импортолж чадахгүй байна” хэмээжээ.

2014 онд Крым хойгийг Украинаас буцаан ОХУ-ын мэдэлд ирсний дараа АНУ болон бусад барууны орнуудаас  Кремлийн эсрэг хориг тавьж эхэлсэн юм. Түүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, цахим халдлага, Алексей Навалныйг хордуулсан гэх мэт шалтгаанаар хориг арга хэмжээ авсан.

1998 онд байгуулсан олон улсын сансрын станцын тал хэсгийг ОХУ, үлдсэнийг нь АНУ эзэмшдэг билээ. Анх төлөвлөснөөсөө хэтрүүлэн олон жил ашиглаж байгаа олон улсын сансрын агентлагийг АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг хамгийн удаандаа 2030 он хүртэл ашиглахаа зарласан. Харин Москва өнгөрсөн долоо хоногт өөрсдийн эзэмшлийн хэсгээ шинэ технологи бүхий модулиар солино гэдгээ мэдэгдсэн.

Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар ийнхүү хоёр улс сансрын станцаа шинэчлэх төлөвлөгөө зохиож эхэлсэн нь сансрын шинэ өрсөлдөөн дагуулж болзошгүй болоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 49.0.142.24

оросууд чипээ хийж байгаа, харин ануг тэр хориг гм-ээс болж баахан хөрөнгө сансарт гаргаг гэсэн бодлого байлгүй. томчууд том бооцоотой тоглоно шүү дээ

Avatar

Зочин 2021-06-08 192.82.84.204

orosuudiin chip gej yamar ats ni bhav dee

Avatar

Onoch 2021-06-08 66.181.161.103

Чип хийнэ гэж юуг хэлж бна түүнээс л хамаарна даа. ерөнхий кориулалтын компьютерийн процессорыг бол мэдэхгүй. Гэхдээ их сургуулийн түвшинд хийж бж магадгүй. Тусгаы зориулалтын процессорыг бол хийж л таараа шүү дээ. Тэр технологийг хийхийн тулд хийдэг л бхгүй юу. дэлхий дээр бхгүй юм чинь. заримдаа бэлэн юм байвал сайн л хэрэг. Зардал цаг хугацаа хэмнэнэ.

Avatar

Зочин 2021-06-08 192.82.73.174

рогозин хөөрхий шоорт футболканы шоу зохиогоод сууналээ чаддагаар нь бараг тэр нь дээр байхоо

Avatar

Оноч 2021-06-08 122.201.31.145

Томчууд тоглож байхад хүүхдүүд хараад юм сураач. худлаа хуцалдаал хэнд хэрэгтэй гэж.

Avatar

Микро чип 2021-06-08 202.126.89.61

Янкууд харь гаригийхантай хамтарчих байхоо оросууд минь яандаа..

Avatar

Зочин 2021-06-08 64.119.26.70

Шалтаг шдээ, зөв.

Avatar

Зочин 2021-06-08 124.158.67.73

Хойд Солонгос стайлд орчихлоодоо хөрш маань

Avatar

IRGEN 2021-06-08 192.82.87.15

orsuud chip oorsdoo hiichej chaddgui ym uu ym hiij surhad yadag bnaa ingej ih zevseg hiij bhiin orond

Avatar

Зочин 2021-06-08 107.117.172.58

Санкций нам только на пользу,дай нам ещё санкций…..гээд хуцаад байлуу яалаа? Одоо болтол микросхем,чип үйлдвэлэж чадахгүй хэвтэж бас олон юм унгас алдна аа?

Avatar

Зочин 2021-06-08 202.21.108.137

ХАХА

Avatar

Putin 2021-06-08 202.21.108.137

КРЫМЭЭ БУЦААГААД Л ӨГЧИХ

Avatar

Зочин 2021-06-08 202.179.26.19

х**

Avatar

болдоо 2021-06-08 66.181.184.101

эзлэн түрэмгийлсэн украины нутгийг буцааж өг хулмас оросоо ….

Avatar

Зочин 2021-06-08 202.179.24.117

Зэргэлдээ улсууд нь хөгжвөл дагаад хөгжинө гэж бид андуурдаг. Гэтэл тухайн улсын өөрийнх нь авхаалж самбаа чухал. Мексик нь АНУ-ыг дагаад хөгжчихсөн үү? Израйль нь дайн байлдаантай арабуудыг дагаад самуурчихсан уу? Үгүй.

Avatar

Зочин 2021-06-08 202.21.108.137

ХАХА

Avatar

Зочин 2021-06-08 103.212.118.237

Бараг дэлхий нийт барууныг дагаж дампуурсан. Түүний дотор ОХУ ч орно, Харин хятад л ороогүй.Пролетарийн диктатур үеэ өнгөрөөж,соц систем сүйрлээ гэж ярих дуртай Гэтэл Хятадын коммунистууд хэнээс ч йлүү амьдрах чадвартай,төр нь тогтвортой, эдийн засаг нь хурдан хөгжсөн,үндэсний эрх ашгаа хамгаалсан удаан жилийн төлөвлөгөөтэйг урагшлаад,иргэдээ ядуурлаас гарган,нийгмийн асуудалдаа онц анхаарсан,АНУ,барууныхнаас түрүүлж уурийг нь хүргээд байдаг.

Avatar

Зочин 2021-06-08 66.181.182.183

шинжаанд уйгарууд юу гэж боддог бол,,уйгарууд жаргаж л байдаг байхдаа,,өвөр монголчууд монгол бичигтэй салах ёс хийж монгол хэлний сүүлчийн хичээлдээ суулаа гээд л байсан,,хоол унд байр савнаас өөр хэрэгцээ хүн гэдэг амьтанд байдаг юмшиг байнлээ,зарим болжморуудад алтан торонд цадатлаа хооллоод хэвтэж байх сайхан байдаг байхоо,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж