ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

ОХУ: Байден хоригоо сулруулахгүй бол сансрын станцыг хаяна

ОХУ-ын сансар судлалын Роскосмос агентлаг өчигдөр/2021.6.7/ ”АНУ-аас хэрвээ Оросын хиймэл дагуулуудад хүндрэл учруулж буй сансар судлалын салбар дахь хориг арга хэмжээнүүдээ сулруулахгүй бол 2025 он гэхэд олон улсын сансрын станцыг бүрмөсөн орхино” хэмээн мэдээллээ.

Роскосмос агентлагийн тэргүүн Дмитри Рогозин энэ сарын сүүлээр Женевт болох Владимир Путин, Жо Байден нарын уулзалтыг угтуулан дээрх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүдээс болж Москва гадаад орнуудаас шаардлагатай сэлбэгээ авч чадахгүй байгаа тул шинэ хиймэл дагуул хөөргөж чадахгүй байгааг онцолж “Бидэнд сансарт хөөргөх пуужин хангалттай байгаа ч пуужиндаа тээвэрлэх хиймэл дагуул алга. Хиймэл дагуул, сансрын хөлөг бүтээх бүх бололцоо байгаа ч хориг арга хэмжээнээс болоод микрочип импортолж чадахгүй байна” хэмээжээ.

2014 онд Крым хойгийг Украинаас буцаан ОХУ-ын мэдэлд ирсний дараа АНУ болон бусад барууны орнуудаас  Кремлийн эсрэг хориг тавьж эхэлсэн юм. Түүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, цахим халдлага, Алексей Навалныйг хордуулсан гэх мэт шалтгаанаар хориг арга хэмжээ авсан.

1998 онд байгуулсан олон улсын сансрын станцын тал хэсгийг ОХУ, үлдсэнийг нь АНУ эзэмшдэг билээ. Анх төлөвлөснөөсөө хэтрүүлэн олон жил ашиглаж байгаа олон улсын сансрын агентлагийг АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг хамгийн удаандаа 2030 он хүртэл ашиглахаа зарласан. Харин Москва өнгөрсөн долоо хоногт өөрсдийн эзэмшлийн хэсгээ шинэ технологи бүхий модулиар солино гэдгээ мэдэгдсэн.

Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар ийнхүү хоёр улс сансрын станцаа шинэчлэх төлөвлөгөө зохиож эхэлсэн нь сансрын шинэ өрсөлдөөн дагуулж болзошгүй болоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж