Covid-19-ийг лабораторид гарган авсан гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийг лабораторид гарган авсан гэж мэдэгдэв

Covid-19-ийг лабораторид гарган авсан гэж мэдэгдэв

Дэлхий дахинаа Covid-19 цар тахал гараад хэдийнэ хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.  Өдгөө нийт 174 сая гаруй хүн энэ халдвараар өвчилж, 3,7 сая гаруй хүн нас бараад байна. Харин 157 сая гаруй хүн цар тахлаас эдгэрчээ.

Энэхүү цар тахлын үүсэл гарлыг олохоор дэлхийн олон эрдэмтэд ажиллаж, өөр өөрсдийн таамаг, магадлалуудыг дэвшүүлж буй. Тэгвэл covid-19 халдварын эмгэг төрүүлэгч нь байгалийн гаралтай коронавирусүүдэд өмнө нь огт ажиглагдаж байгаагүй генетикийн ул мөртэй байгааг АНУ-ын эрдэмтэд ажиглажээ.

Энэ нь Covid-19 -ийн үүсгэгчийг  зохиомлоор гарган авсан гэдгийг илтгэж байна гэж АНУ-ын эрдэмтэн Стивен Куэй болон Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Ричард Мюллер нар үзсэн байна. Иймд энэ вирус анх лабораториос алдагдсан байх магадлал маш өндөр бөгөөд цаашид илүү нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх шаардлагатай гэх нийтлэлийг “The Wall Street Journal” өчигдөр /2021.06.07/ гаргажээ.

Трампын засаг захиргааны сүүлийн саруудад цар тахлын гарал үүслийн талаар судалгаа хийх зорилгоор Төрийн департамент болон Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг ажиллаж эхэлсэн аж.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден ч Covid-19 цар тахал  хэрхэн тархсан талаар 90 хоногийн хугацаанд олж мэдэх даалгаврыг тагнуулын байгууллагадаа өгсөн.

ДЭМБ-ын шинжээчид энэ оны эхээр covid-19 анх дэгдсэн гэгдэж буй Хятадын Ухань хотод очиж судалгаа, шинжилгээ хийсэн. Тэд covid-19 халдвар лабораториос алдагдсан гэх таамаг магадлал бага, харин амьтнаас хоёрдогч амьтнаар дамжин хүнд халдсан гэх таамгийг хамгийн өндөр магадлалтай гэж дүгнэсэн юм.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж