Амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой | News.MN

Амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой

Амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой

Амины орон сууц барихдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэлэлцэж дэмжжээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэж буй аж.

Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байдгаас хамаарч банк энэ төрлийн зээл олгохоос татгалздаг байна.

Барилга, хот байгуулалтын яамны харъяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах аж.

“Амины орон сууц гэж аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий, тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг хэлнэ” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-06-08 103.43.79.146

ЖОРЛОН ЯНДАНГАА ЦӨӨЛӨХ ХӨРСНИЙ БОХИРДЛОО АРИЛГАХ ГЭЖ ДЭЛХИЙН БҮХ УЛС НЭГДСЭН БАЙРАНД ИПОТЕК ГЭЖ ЗЭЭЛ ГАРГАЖ БАЙХАД МОНГОЛ ГАНЦААРАА ЖОРЛОН НЭМЭХ ЯНДАН НЭМЭХ ГЭЖ ЗЭЭЛ ОЛГОЖ ТЭНЭГТДЭГ ДЭЛХИЙН АНХНЫ УЛС БОЛЛОО?ГЭР ХОРООЛОЛОО АМИНЫ ОРОН СУУЦ ГЭЖ МАГТААД Ч ТООС ШАВХАЙ ШЭЭС БААСНААС САЛАХГҮЙ ЦХИЛГАНААР ХАЛАХАД САРД 1САЯАС ДЭЭШ ГАРДАГ БОХИР СОРУУЛАХ ГЭЭД ТҮМЭН ЗАРДАЛ ГАРДАГ? 2АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАР ДЭЭР 200АЙЛЫН БАЙР БАРИГДАЖ БАЙЖ УЛС ОРОН ХӨГЖИЖ ДЭВЖДЭГ ОЛОГ ЖИШЭЭ БАЙНА? ИПОТЕК ХАНШ УНАДАГГҮЙ

Avatar

Зочин 2021-06-08 103.57.95.239

ipotek gej bas neg huuli yosnii shulaa

Avatar

Onoch 2021-06-08 66.181.161.127

Ер нь бол тиым л болчоод бна. Хүүлж бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж