Жефф Безос ирэх сард сансар руу ниснэ

Хуучирсан мэдээ: 2021.06.08-нд нийтлэгдсэн

Жефф Безос ирэх сард сансар руу ниснэ

Жефф Безос ирэх сард сансар руу ниснэ

"Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос ирэх сард дүү Маркийн хамтаар сансар руу нисэх болсноо зарлалаа. Безос өөрийн эзэмшдэг "Blue Origin" сансрын компанийн бүтээсэн анхны бүрэн жолоодлоготой "New Shepard" хөлгөөр сансар руу аялах аж.  Тус компаниас өнөөдөр/2021.06.08/ энэхүү сансрын хөлөгт зорчих эрхийг дуудлага худалдаанд оруулж буйгаа зарлав. Дуудлага худалдааны ялагч ирэх долдугаар сарын 20-ны өдөр ах, дүү Безосын хамтаар сансар руу аялах болно.

Онлайн дуудлага худалдаа нь зургадугаар сарын 12-ны өдөр хаагдана. Одоогоор дуудлага худалдааны үнэ 3.5 сая ам.долларт хүрээд байна. Дэлхийн 143 орноос 6000 гаруй хүн энэхүү дуудлага худалдаанд оролцоод байгаа аж. Дуудлага худалдаанаас олсон орлогыг "Blue Origin" компанийн санд хандивлах гэнэ. Энэхүү "Club For The Future" сан нь ирээдүй хойч үеэ STEM-д мэргэжлээрээ ажиллах урам зориг өгч, сансар огторгуйд ирээдүйн амьдралыг бий болгоход туслах зорилготой сан юм.

Хэрэв та сансар руу аялах дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл энд дарна уу.

Жефф Безос инстаграм хуудсандаа “Таван настайгаасаа хойш сансар руу аялахыг мөрөөддөг байлаа. Харин ирэх долдугаар сарын 20-ны өдөр би дүүтэйгээ энэхүү аялалдаа гарах гэж байна. Хамгийн гайхалтай аялалдаа, хамгийн сайн найзтайгаа хамт” хэмээн тайлбар бичиж, бичлэгээ оруулжээ. Бичлэгтээ тэрбээр “Сансраас дэлхийг хараад чи өөрчлөгдөх болно. Чиний дэлхийтэй, хүн төрөлхтөнтэй харьцах харилцааг өөрчлөх болно. Бид бол нэг дэлхий. Би энэ нислэгээр аялахыг хүсч байна. Учир нь би үүнийг бүх л амьдралынхаа турш хийхийг хүсч байлаа. Энэ бол миний хувьд адал явдал, маш чухал зүйл” хэмээн ярьжээ.

"New Shepard" сансрын хөлгийн нэрийг сансарт анх удаа аялсан америк хүн болох Меркури багийн сансрын нисгэгч Алан Шепардыг хүндэтгэн өгчээ. Тус хөлөг нь Техас мужийн Ван Хорн хотоос хөөрөх бөгөөд нислэг нийтдээ хагас цаг орчим үргэлжлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж