Жүдо ДАШТ: Ё.Басхүү дутуугаа гүйцээж, хүрэл медаль хүртэв | News.MN

Жүдо ДАШТ: Ё.Басхүү дутуугаа гүйцээж, хүрэл медаль хүртэв

Жүдо ДАШТ: Ё.Басхүү дутуугаа гүйцээж, хүрэл медаль хүртэв

Жүдо ДАШТ: Ё.Басхүү дутуугаа гүйцээж, хүрэл медаль хүртэв

Унгар улсын нийслэл Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр эмэгтэй -52 кг, эрэгтэй -66 кг-ын барилдаанууд явагдсан бөгөөд Монголын шигшээ багаас Г.Хэрлэн, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар зодоглосон.

  • Эрэгтэй -66 кг

В хэсэгт багтсан Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Марокко улсын Имад Бассуг ялсан боловч гуравдугаар тойрогтоо Казахстаны Йелдос Жумакановд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

D хэсэгт багтсан Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн Иан Санчо Чинчилаг, хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудыг, гуравдугаар тойрогтоо Оросын Мурад Чопановыг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Жоширо Марүяаматай барилдаж, ялагдал хүлээсэн. Дагах барилдаан хийх эрхтэй болсон Ё.Басхүү эхлээд Францын Килиан ле Блучийг, хүрэл медалийн төлөө Казахстаны Йелдос Жумакановыг тус тус ялж, дэлхийн аваргын хүрэл медальтан болов.

Ё.Басхүү өнгөрсөн 2019 оны ДАШТ-ээр хүрэл медалийн төлөө барилдаж, харамсалтайгаар ялагдсан юм.

Эрэгтэй -66 кг-ын медальтнууд:

  • Алтан медаль – Жоширо Марүяама (Япон)
  • Мөнгөн медаль – Мануэль Ломбардо (Итали)
  • Хүрэл медаль – Якуб Шамилов (Орос)
  • Хүрэл медаль – Ё.Басхүү (Монгол)
  • Эмэгтэй -52 кг

А хэсэгт багтсан Б.Хорлоодой эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анесторыг ялсан боловч хоёрдугаар тойрогтоо Португалийн Хоана Рамост ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

С хэсэгт багтсан Л.Сосорбарам эхний тойрогтоо Мозамбик улсын тамирчин Жакира Феррайраг, хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилиг, гуравдугаар тойрогтоо Казахстаны Нурсулу Ералиеваг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Испанийн Ана Перез Бокстой барилдаж, ялагдал хүлээсэн юм. Дагах барилдаан хийх эрхтэй болсон Л.Сосорбарам Израилийн Гефен Примотой барилдсан ч ялагдал хүлээн шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -52 кг-ын медальтнууд:

  • Алтан медаль – Аи Шишимэ (Япон)
  • Мөнгөн медаль – Ана Перез Бокс (Испани)
  • Хүрэл медаль – Фабьенн Кохер (Швейцарь)
  • Хүрэл медаль – Гефен Примо (Израил)

Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсаас МУГТ М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр зургадугаар байранд жагсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-08 66.181.187.243

Басхүү мундаг байсан. Улам их амжилтыг хүсье. Зүтгэнэ шүү…

Avatar

Зочин 2021-06-08 43.242.242.59

Жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтан Монголын тамирчин Ё.Басхүүг Токиогийн олимпод медалийн тавцанд дээр зогсож дэлхий удахгүй харна. харин дүү минь одоо зарим өрсөлдөгч нартаа зорилж мэхийн хэд хэдн хувилбарыг өөрийн болгож хэрэгцээтэй үед нь гаргаж ялалт байгуул. Цаадуул чинь чиний мэх барилдааныг чинь судлаад хариу барилдаан бэлтгээд ирнэ шүү. Хүнд үед хийдэг даацтай мэхтэй болоорой. амжилт хүсье

Avatar

Зочин 2021-06-08 43.242.242.59

Басхүү минь бэртэлт аваагүй байгаасай. Медаль авч хөгжөөн дэмжигчидээ баярлууллаа. Харин Хэрлэн, Хорлоодой нар муу барилдлаа. Хрэлэн энэ олон жил барилдаад сайжирдаггүй хүн юм байхдаа. Барилдаан нь нэг хэвийн тулж зогссон идэвхигүй, шинээр мэх хийдэггүй, хийтэй нэг тийм л хүн байх юм. Тэмцээнд орохын өмн өл бэлтгэлд гардаг юм шиг байгаа юм. Оронд нь шинэ залуу дайчин шийдэмгий барилддаг, тийм хүнийг бэлтгэ. Хорлоодой бөхийн удамтай монгол хүний хүүхэд мөн үү. хөгшин 40 настай хүнд ялагдахаар яаж

Avatar

Зочин 2021-06-08 202.179.27.12

дутуугаа гүйцээж олимпоор өнгийг нь хувиргаарай гэж ерөөе

Avatar

Зочин 2021-06-08 202.21.107.49

Япон ялгдсан, олимпид нутаг дээр нь сарвайтал савчихаарай

Avatar

MONGOL 2021-06-08 203.23.199.221

BASXUU MASN SAIN BARILDSAN .SHUUGCH XIISEN SHUU,ABARGA BOLOX BAISAN . OLIMT ALT ABNASHUU DUU MINI

Avatar

нутгийн иргэд 2021-06-08 103.80.211.52

Нөмрөг нутгийн хүү Ё. Басхүүдээ баяр хүргье

Avatar

Зочин 2021-06-08 66.181.184.190

УРАМТАЙ САЙХАН БАРИЛДСАН БАСХҮҮ МААНЬ

Avatar

Зочин 2021-06-08 103.229.120.203

Басхүү Дэлхийн аварга японтрой маш сайн барилдсан. Хүнд барилдаанууд хийж илүү цаг барилдсаар амжилтад хүрсэнд баяр хүргэе

Avatar

Зочин 2021-06-08 66.181.161.61

Япон ялгдсан ш тэй. Басхүү алт авснаас ялгаагүй. Амжилт…

Avatar

ЖҮДО 2021-06-08 103.80.211.207

БАСХҮҮД БАЯР ХҮРГЭЕ ЭЭ. ӨМНӨХ ДАШТ, ЭНЭ ДАШТ-Д ҮНЭХЭЭР САЙХАН БАРИЛДЛАА. ОЛИМПЫН АВАРГА БОЛОХЫГ ЕРӨӨЁ ӨӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж