Токиогийн зуны олимпийг зохион байгуулах тухай ард олны талцал, мэтгэлцээн улам ширүүсч буй энэ үед Японы олимпийн хорооны ажилтан амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. 50 орчим настай эрэгтэй өчигдөр/2021.6.7/ өглөө Шинагава дүүргийн Тоей Асакуса өртөөн дээр метроны урдуур үсрэн амиа хорлосон нь Японы олимпийн хорооны ажилтан байжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр дээрх хэрэг орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагийн үед болсон ба шинжээч нар амиа хорлолт гэж дүгнэсэн байна. Гэхдээ хэргийг цаашид илүү нарийн шалгахаар ажиллаж байгаа аж.
Талийгаачийн биед байсан бичиг баримтаас харахад тэрээр Японы олимпийн хорооны нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн менежер, 52 настай М гэгч байжээ. Талийгаачийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч хоёр цаг орчмын дараа шархаа даалгүй нас барсан аж.
Болсон явдлын талаар сонссон иргэд цахим орчинд эмгэнэл илэрхийлэн, сүүлийн үед Японы олимпийн хорооны ажилчдад маш их дарамт ирэх болсныг баталцгааж байна. Жишээлбэл, нэгэн иргэн олимпийн хороотой хамтран ажиллаж буй Пасона хэмээх компани олимп зохион байгуулахтай холбоотой ажлын хөлсөө 95 хувиар хассан хэмээн бичжээ.
Эх сурвалж: SOCOM.YOKOHAMA
Холбоотой мэдээ