Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна | News.MN

Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хойд Солонгосын эрх баригчдын  саяхан шинээр баталсан хуулийн дагуу гадаад кино контент, цуврал драм, мэдээ мэдээлэл үзэх, гадаадаас худалдаж авсан хувцас өмсөх, гадаад хэлээр хараал хэлсэн тохиолдолд хүндээр шийтгэх буюу зарим тохиолдолд цаазын ял оноохоор болжээ.

Умард Солонгосоос дүрвэж Сөүлд ирсэн нэгэн дүрвэгч Өмнөд Солонгосын олон ангит цуврал үзсэн эрэгтэй цаазаар авахуулж байхыг өөрийн нүдээр харсан хэмээн “BBC”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр, Хойд Солонгост интернэт, олон нийтийн цахим сүлжээ ашиглах боломжгүй, төрийн мэдлийн цөөн хэдэн телевизийн суваг гардаг байна.

Гадаадын суртал ухуулгыг нэвтрүүлэхгүйн тулд Өмнөд Солонгос, АНУ, Японы хэвлэл мэдээллийг уншиж, сонссон хүмүүст 15 жилийн хорих ял, цаазын ялыг оноож байгаа ажээ.

Уг хуулийн хуулбар “Daily NK” хэвлэлд анх гарсан байна. Хэрэв аль нэг байгууллагын ажилтан хууль зөрчвөл түүнийг ажиллуулж байгаа газрын эзэн ижил хариуцлага хүлээх ба хүүхдүүд хууль зөрчвөл эцэг, эх нь шийтгүүлэх гэнэ. Тус улсын иргэд голдуу Хятадын хилээр нууцаар гадаадын кинотой CD, USB нэвтрүүлэх нь элбэг байдаг аж.  Өнгөрөгч 2002 оны үед Хойд Солонгосын эрх баригчид нэгэн их сургуулийн байранд нэгжлэг хийхэд 20 мянга гаруй гадаад киноны CD олдож байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2021-06-07 202.55.188.87

тэгээд тэр оюутнуудыг бүгдийг нь цаазаар авах юу айн … арай үгүй байхаа тийм юм гэж аль ч социалист системийн оронд байгаагүйгүй ээ арай үгүй байлгүй намайг 80 аад онд цэрэг байхад манай ротын дарга видео кино олноор нь аваар цэргүүдэд үзүүлж л байсан шүү дээ … энэ хэтрүүлэг байхаа хориотой байх нь байдаг л байсан гэхдээ шоронд хорьж цаазаар авах хэмжээнд ч шийтгэдэг ч юу л болдоо …. үгүй байхаа энэ худлаа мэдээлэл байлгүй …

Avatar

Зочин 2021-06-07 202.126.89.34

Өөрсдийгөө ингэж хамгаалах нь зөв ч байж магадгүй.

Avatar

ҮНЭН 2021-06-07 122.201.24.13

ҮХЭРТИЙН ХӨНДИЙ ТАНАЙХ ШҮҮ ХАХА

Avatar

Зочин 2021-06-07 202.179.27.12

Хойд Солонгост интернэт, олон нийтийн цахим сүлжээ ашиглах боломжгүй, төрийн мэдлийн цөөн хэдэн телевизийн суваг гардаггүйн бол тэр савангийн дуурийг чинь хаанаас яаж үзэхэв сайхан ш.аа.хын.маа

Avatar

Зочин 2021-06-07 202.126.89.206

CD гээд бичсэн бн, малаа!

Avatar

Зочин 2021-06-07 202.126.90.122

Биднийг ийм ертөнц хүлээж байгаа.

Avatar

Зочин 2021-06-07 66.181.185.174

ер нь л энэ зам руу оруулах сонирхолтой байгаа ш дээ Тэр нь үйл хөдлөл үг хэлээр нь улам тодорхой болоод байгаа

Avatar

КОМНИСТ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ БОЛ ЧӨТГӨРҮҮДИЙН ТАНСАГЛАЛ МОНГОЛУЛС МААНЬ ХОЙДОХ ШИГ БҮҮ БОЛООСОЙ 2021-06-07 202.179.15.3

МАН ХҮРЭЛСҮХИЙН МӨРӨӨДӨЛИЙГ ХОЙД СОЛОНГОСУУД Л ХЭРЭГЖҮҮЛЭЖ БАЙХ ШИВ ДЭЭ ..НЭГ АЙЛЫН ДАРАНГУЙЛСАН ӨВ ЗАЛГАМЖЛСАН УДИРДАГЧ ГЭГЧ ИЙМЭРХҮҮ Л ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ОРЧИЛОНГООС ТАСАРСАН АМЬДРАЛ САНАЛ БОЛГОХ ЮМ ДАА ХОРВООД ИЙМ ГАЗАР ТӨРӨӨД ҮХНЭ ГЭДЭГ ЮУТАЙ ХАРАМСАЛТАЙ ВЭ МОНГОЛ УЛС МААНЬ БҮҮ ИЙМ БОЛООСОЙ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ СҮЙРЭЭСЭЭ ХҮРЭЛСҮХ ЗАЙЛААСАЙ

Avatar

Зочин 2021-06-07 66.181.161.50

БИ ГАНЦААРАА БҮДҮҮН БНА БИ ИЛҮҮ ЭРХТЭЙ ГАХАЙ ГЭЭД ОРИЛЖ БАЙЖ МЭДЭХ ӨВЧИТ ШҮҮ ХУЛХИСҮГ

Avatar

Зочин 2021-06-07 202.9.40.97

Бараг л тиймэрхүү шүү

Avatar

зочин 2021-06-07 66.181.161.29

Ийм хүн үнэмшихийн аргагүй юм бичих гэж дээ .Энэ хүүхэд санаанаасаа зохиогоод бичихгүй байх ямар ч захиалагатай байх

Avatar

Монгол хүн 2021-06-07 59.153.112.173

Худалаа
Би ийм юманд итгэдэггүй
Би хараагүй үзээгүй учираас

Avatar

зочин 2021-06-07 59.153.113.169

ХУДЛАА ЮМ БИТГИЙ БИЧЭЭД БАЙ, ОРОС ХЯТАД КИНОНУУД ЗӨНДӨӨ ГАРЧ Л БАЙНА ЛЭЭ, БИ ХОЙД СОЛОНГОСТ АЖЛААР 15 УДАА ОЧСОН ХҮН БАЙНА

Avatar

Зочин 2021-06-07 66.181.182.80

Америк кино үзэж болох уу?

Avatar

Зочин 2021-06-07 66.181.183.192

ain

Avatar

Зочин 2021-06-07 103.57.94.192

манай хүүк арай ийм болгочихгүй байлгүйдээ,,яадаг бол, самрана самрана гэхэд арай ч ингэж самрахгүй байхаа,,хүүкд саналаа өгчихвөл алуулдаг юм болвуу,,,,

Avatar

Zochin 2021-06-07 192.82.75.206

Huuk hoid solongosd ymar hamaatein

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж