Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хойд Солонгост гадаадын кино үзвэл цаазаар авна

Хойд Солонгосын эрх баригчдын  саяхан шинээр баталсан хуулийн дагуу гадаад кино контент, цуврал драм, мэдээ мэдээлэл үзэх, гадаадаас худалдаж авсан хувцас өмсөх, гадаад хэлээр хараал хэлсэн тохиолдолд хүндээр шийтгэх буюу зарим тохиолдолд цаазын ял оноохоор болжээ.

Умард Солонгосоос дүрвэж Сөүлд ирсэн нэгэн дүрвэгч Өмнөд Солонгосын олон ангит цуврал үзсэн эрэгтэй цаазаар авахуулж байхыг өөрийн нүдээр харсан хэмээн “BBC”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр, Хойд Солонгост интернэт, олон нийтийн цахим сүлжээ ашиглах боломжгүй, төрийн мэдлийн цөөн хэдэн телевизийн суваг гардаг байна.

Гадаадын суртал ухуулгыг нэвтрүүлэхгүйн тулд Өмнөд Солонгос, АНУ, Японы хэвлэл мэдээллийг уншиж, сонссон хүмүүст 15 жилийн хорих ял, цаазын ялыг оноож байгаа ажээ.

Уг хуулийн хуулбар “Daily NK” хэвлэлд анх гарсан байна. Хэрэв аль нэг байгууллагын ажилтан хууль зөрчвөл түүнийг ажиллуулж байгаа газрын эзэн ижил хариуцлага хүлээх ба хүүхдүүд хууль зөрчвөл эцэг, эх нь шийтгүүлэх гэнэ. Тус улсын иргэд голдуу Хятадын хилээр нууцаар гадаадын кинотой CD, USB нэвтрүүлэх нь элбэг байдаг аж.  Өнгөрөгч 2002 оны үед Хойд Солонгосын эрх баригчид нэгэн их сургуулийн байранд нэгжлэг хийхэд 20 мянга гаруй гадаад киноны CD олдож байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж