Сонгуулийн өдөр цаг агаар ямар байх вэ? | News.MN

Сонгуулийн өдөр цаг агаар ямар байх вэ?

Сонгуулийн өдөр цаг агаар ямар байх вэ?

Сонгуулийн өдөр цаг агаар ямар байх вэ?

Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор холын сумд, орон нутгийн сонгогчдын ирц тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Тиймээс сонгуулийн өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа.

Маргааш буюу 8-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна. Харин нөгөөдөр /2021.6.9/ баруун болон төвийн аймгуудын баруун хойд, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орохоор байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховдын зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох бол Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орох төлөвтэй байгаа. Бусад нутгаар агаарын хэм олон жилийн дундажтай ижил байгаа урьдчилсан мэдээ байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Энэ сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн дагуу ихэнх нутгаар олон жилийн дундажтай ижил түвшинд байх хэдий ч ойрын өдрүүдэд зарим нутгаар аадар бороо орох тул үер усны аюулаас онцгойлон анхааруулж байна.

Зургадугаар сарын тухайд агаарын дундаж температур Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундажийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 хэм сэрүүсэх төлөвтэй байгаа. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орно.

Салхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9-нд зүүн аймгуудын нутгуудын зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нуруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байхаар төлөвтэй байгаа юм. Малчид иргэд, тээвэрчид энэ сард иргэд үер усны аюулаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэрээ 2021-06-07 64.119.21.1

Хүрэлсүх гарах нь тодорхой та нар муусайнууд яахын тэгээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж