Нацист хорих лагерийг чөлөөлсөн сүүлчийн цэрэг таалал төгслөө | News.MN

Нацист хорих лагерийг чөлөөлсөн сүүлчийн цэрэг таалал төгслөө

Нацист хорих лагерийг чөлөөлсөн сүүлчийн цэрэг таалал төгслөө

Нацист хорих лагерийг чөлөөлсөн сүүлчийн цэрэг таалал төгслөө

Польшийн Освенцим дахь нацистуудын хорих лагерийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон дайчдаас ганцаараа үлдээд байсан буурай Дэвид Дашмэн өнгөрсөн долоо хоногт/2021.6.5/ Германд 98 насандаа тэнгэрт хальжээ.

Улаан армид зүтгэж явсан еврейчүүдийн нэг тэрбээр дайны дараа туялзуур сэлмийн төрлөөр олимпод оролцож байв. Тэрээр 1945 оны нэгдүгээр сарын 27-нд 21 настайдаа Освенцим дахь хорих лагерын цахилгаан гүйдэлтэй хашааг танкаар дайран эвдэж, хоригдлуудыг нь чөлөөлсөн аж.

Освенцим дахь хорих лагерьт 1.1 сая гаруй хүн нацистуудын гарт амиа алдсаны олонх нь еврейчүүд байсан юм. Дашмэн энэ талаар “Биднийг ирэхэд цахилгаан гүйдэлтэй хашаан дотор өлсөж, ядарсан олон хоригдол амь гуйцгааж байсан. Бид эргэлзэх зүйлгүйгээр хашааг танкаар дайрч эвдээд, хоригдлуудад байгаа бүх хоол, хүнсээ тараасан юм. Хашаан дотор эцэж турсан, ижил шоронгийн хувцастай тэр олон хүний бидэн рүү ширтэх эмгэнэлтэй нүднүүд л сэтгэлд хоногшиж, удтал бодогдсон” хэмээн өнгөрсөн жил дурсан ярьжээ.

Дашмэний зүтгэж явсан 12 мянган цэрэгтэй хүчирхэг дивизээс ердөө 69 хүн л амьд үлдсэн гэдэг. Дашмэн хэдий хүнд шархадсан ч түргэн эдгэрч, ЗХУ-ын алдартай туялзуур сэлэмчин, хожим дэлхийн хамгийн шилдэг туялзуур сэлмийн багш нарын нэг болж 94 нас хүртлээ шавь нараа бэлдэж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-07 192.82.70.252

манай коммунист долоогч нарын дэргэд жинхэнэ баатар.

Avatar

Зочин 2021-06-07 66.181.179.62

Mundag

Avatar

Зочин 2021-06-07 103.57.94.192

зайлуул энэ хөгшинийг эцсийн замд нь тайван явуулчихгуй үлгэрийн баатар болгож ясыг нь өндөлзүүлээд яах гэсэн юм болдоо,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж