Монголын үндэсний олимпийн хорооны тамга, тэмдгийг тойрсон асуудлууд сүүлийн хэд хоног эрчимтэй өрнөв. Тэгвэл өнөөдөр/2021.06.07/ МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын зүгээс Н.Түвшинбаярыг авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдлээ.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр суллагдсаныхаа дараа олимпийн хороогоор орж, олон улсын олимпийн хороонд үүрэгт ажлаа үргэлжүүлэн хийх сонирхолтойгоо илэрхийлэн, хорооны тамгыг авч явсан хэрэг гарсан. Үүний дараа олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хорооны тамгыг эргүүлэн авчирч өгөхийг шаардсан. Ийнхүү хүлээлт дуусч, Н.Түвшинбаяр авч явсан олимпийн хорооны тамгаа эргүүлэн өгчээ.
Сүүлд гарсан мэдээллээр Н.Түвшинбаярын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаасан. Цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлсэн бол прокуророос хэргийг хянаж үзээд дахин шалгах хэрэгтэй хэмээн цагдаагийн байгууллага руу буцаасан гэнэ.
Холбоотой мэдээ