ЦЕГ: Өчигдөр 165 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Өчигдөр 165 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ

ЦЕГ: Өчигдөр 165 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2021.06.06) өдрийн байдлаар нийт 1586 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 1304 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 15,
  • гэр бүлийн хүчирхийллийн 92,
  • гэмт хэргийн шинжтэй 61 дуудлага мэдээлэл тус тус ирсэн байна.

Дотоодод тархаад буй Covid-19 халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байгаа аж. Тухайлбал, өчигдөр /2021.06.06/ 165  хүн эрүүлжүүлэх байрны хаалга татсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил гарсан байна. Мөн хүний биед халдсан 39, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 120, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 75 дуудлага тус тус тусгай 102 дугаарт бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж