УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.06.07/ боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд Д.Зүмбэрэллхам, П.Одгэрэл, Д.Сүнжид, Ж.Эрхэсхулан нараас  нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтжээ.  Өмнө нь буюу тавдугаар сард  Үндсэн хуулийн Цэцийн  гишүүнд Б.Баттулга, Ч.Нямсүрэн, В.Оюумаа, Б.Улаанбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн ч мөн л  Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй юм. 

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж