Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орлоо | News.MN

Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орлоо

Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орлоо

Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орлоо

Нийслэлийн зургаан дүүрэгт Covid-19-ийн шинжилгээний явуулын болон суурин цэгүүд ажиллаж буй. Харин өнөөдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон болохыг албаныхан мэдээллээ. Ингэхдээ тус шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цагийн хооронд ажиллаж, шинжилгээ авч буй юм. Үүнд,

  • Баянгол дүүрэг– 96 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүрэг– 143 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг– Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
  • Сонгинохайрхан дүүрэг– 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүрэг– Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

Түүнчлэн шинжилгээний цэгүүдээр зургадугаар сарын 3-аас эхлэн Covid-19 илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг авч эхэлсэн ба PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авч байгаа аж. Уг түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй бөгөөд хөдөө, орон нутаг руу зорчих иргэд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчиж байгаа юм. Харин орон нутагт зорчих 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авах зохицуулалтыг хийгээд буй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж