"Хөл хорио тогтоох санал гараагүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хөл хорио тогтоох санал гараагүй"

"Хөл хорио тогтоох санал гараагүй"

Covid-19 халдварын  тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Тэгвэл хөл хорио тогтоох ямар ч санал гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр "Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос вакцины давтан тунг насанд хүрсэн иргэддээ зургадугаар сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байгаа. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-ээс дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь байна.

Бүрэн вакцин хийлгээгүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж