ПОЭЗЧУ-2021: Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа | News.MN

ПОЭЗЧУ-2021: Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа

ПОЭЗЧУ-2021: Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа

ПОЭЗЧУ-2021: Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа

ОХУ-ын Санк-Петербург хотноо зургадугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт (ПОЭЗЧУ-2021)-ын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хурал болов.

Тус хуралд Монголын талаас ХХААХҮЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Монгол-Оросын Бизнес Зөвлөл (РМДС) төрийн бус байгууллагын төлөөлөл, Оросын талаас Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, Оросын 450 мянган жижиг, дунд үйлдвэрлэгчийн гишүүнчлэл бүхий “Оросын тулгуур” төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, мөн хил орчмын жижиг, дундын бизнес, хэвлэл мэдээллийн байгууллага, төр, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөгч оролцжээ.

Энэхүү арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал А.И.Исаевич, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ОХУ-ын Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн төлөөлөл оролцсон байна.

Я.ЭРДЭНЭСАЙХАН: ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАХ БОЛНО

ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Холбооны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн корпорацийн Ерөнхий захирал Александр Исаевич, Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын захирал Ядамсүрэн Эрдэнэсайхан нар хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Энэ үеэр А.И.Исаевич "Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилласнаар Орос, Монголын жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг компаниуд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааг өргөжүүлэх шинэ боломж нээгдэж байна. Улмаар Орос, Монголын бизнесийн салбарууд, ялангуяа хил дамнасан болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох боломж олгож байна" гэжээ.

Я.Эрдэнэсайхан "Бидэнд хамтын ажиллагааны өргөн боломж байгаа бөгөөд 2021-2026 онд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр Орос-Монголын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах болно" хэмээн хэлсэн байна.

МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД “БИЗНЕС НАВИГАТОР” АППЛИКЕЙШН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Дугуй ширээний хурлын үеэр Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан ашиг, уялдаатай хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагааг дэмжихэд  хоёр талын  хүчин чармайлт шаардлагатай байгааг талууд онцлов.

Мөн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэлэг механизм бий болгох, Монголын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний экспорт, аялал жуулчлалын салбарыг дэмжсэн дэд бүтцийг бий болгох төслийг хөхиүлэн дэмжих ёстойг тэмдэглэжээ. Мөн Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн “Бизнес навигатор” аппликейшныг Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүлээлгэн өгч, хамтарсан сургалт зохион байгуулах санал дэвшүүлсэн байна.

“ПОЭЗЧУ-2021”-ийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.


“ПОЭЗЧУ-2021”-Д 140 ОРНЫ 13 МЯНГА ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЖЭЭ

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 140 орны нийт 13 мянга орчим зочид төлөөлөгч оролцжээ. Тус чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковын хэлснээр, энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчдын тоо 2019 оныхоос цөөн байсан аж. Хамгийн сүүлд зохион байгуулсан чуулга уулзалтад нийт 19 мянга гаруй төлөөлөл оролцсон байна. Кобяков "ПОЭЗЧУ-2021″-д ОХУ болон гадаадын 1100 компани оролцсоноос 800 нь топ менежерүүдийн түвшинд төлөөллөө ирүүлсэн" хэмээн хэлжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарлын төвд байсан, хамгийн чухал сэдэв нь цар тахал ба дижиталчлал, тогтвортой хөгжил, Арктикийн бүс нутгийг хөгжүүлэх тухай асуудлууд байсан аж. "ПОЭЗЧУ-2021″-ийн хүрээнд нийт 347 хуралдаан болж, нийт 431 цаг үргэлжилжээ. Мөн нийт 3.9 их наяд рублийн 800 гаруй гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-07 103.57.94.192

өнгөрсөн зууны 90өөд онд ганзгын наймаанд явдаг байхад наушик хиагтын хил гаалийнхан гэж шуналын микробууд байсан одоо ч хэвээрээ, бандандаад л хамаг юм нэгжинэ,мөн ч бүдүүлэг шүү, дээрэлхүү шуналтай хүний мөсгүй зан нь 30 гаран жил өнгөрөхөд бахь байдгаараа, уур ч хүрэх шиг өрөвдмөөр ч юмшиг,амьдрал ядуугийн шинж байхалдаа,

Avatar

ЗОЧИН 2021-06-07 202.131.246.158

орос импортын тарифаа монголын бараанд буулгаагүй цагт ярих юм байхгүй, хаана ч байхгүй 30-50%

Avatar

иргэд 2021-06-07 122.201.23.84

Бид ч мөн адил татвараа нэмээд явчих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж