Ерөнхийлөгчид  нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид  нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдлаа

Ерөнхийлөгчид  нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн цуцлагдлаа

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс /МҮОНРТ/  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдсан талаар өнөөдөр /2021.06.07/ мэдээлэл хийлээ.


МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.БҮРЭНБААТАР:

-МҮОНРТ өөрсдийн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн  халз мэтгэлцээнийг зохион байгуулсар ирсэн.Тиймдээ ч халз мэтгэлцээн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад дууссан байлаа. Зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүдтэй уулзалт хийсэн. Мөн өчигдөр уулзалт хийсэн. Өнөөдөр яг нэг цагийн өмнө уулзалт хийсэн. Үндсэндээ нэг модератор үндсэн таван сэдвийн хүрээнд нэр дэвшигч нарт асуулт бэлдэх дэгийг хийсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал ба хүний эрх, Монголын эдийн засаг нийгмийн асуудал гэсэн таван сэдвийн хүрээнд мэтгэлцэнэ. Төлөвлөсөн ёсоор мэтгэлцээн өнаөдөр 17.30 цагт эхлэх байсан.

Өмнөтгөл 20 минут, 17.50 цагаас 19.50 цаг хүртэл хоёр цагын хугацаанд нэр дэвшигчид мэтгэлцэнэ. Нэр дэвшигч бүрт зориулсан дохионы хэлмэрч, синхрон орчуулагч ажиллахаар байсан.Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МҮОНРТ  60 орчим сая төгрөгийг бэлтгэл ажилд зарцуулсан. Улс төрийн хүчнүүд бүгд мэтгэлцээн явуулах хүсэлтэй байгаа. Энэ талаар удаа дараа бидэнд хандсан. Мэтгэлцэхгүй гэх  байр сууриа илэрхийлсэн нэр дэвшигч байхгүй. Гэвч нэр дэвшигч Д.Энхбат Covid-19 халдвар авсан нь хоёр удаагийн шинжилгээгээр батлагдсан. МҮОНРТ бүгдэд тэгш боломж олгох үүднээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг нь сахиулаад студид авчрах,  мөн хоёр  нэр дэвшигчийг эмнэлэгт аваачиж эмнэлгээс шууд дамжуулах, эсвэл нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэж байгаа эмнэлэгт  явуулын станц байрлуулаад  үлдсэн хоёр нэр дэвшигчийг студид ирүүлэх гэсэн гурван хэлбэр яригдсан.

Нэр дэвшигч Д.Энхбатын эмчлүүлж байгаа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт явуулын станцаа байрлуулаад шууд дамжуулалт хийх  хүсэлтээ илгээсэн.  Гэтэл тус эмнэлгийн зүгээс  “Улаан бүс рүү гадны хүнийг оруулах боломжгүй. Мөн нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломжгүй”  гэсэн хариуг ирүүлсэн. Тиймээс энэ жил  нэр дэвшигчдийн халз мэтгэлзээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь шийдэл биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх байхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж