Орос Улсад эмийн хэрэглээг хянах төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Орос Улсад эмийн хэрэглээг хянах төхөөрөмж бүтээжээ

ОХУ-ын зохион бүтээгчид эмийн хэрэглээний хяналтыг хялбаршуулах зорилгоор амин дэм, эмийн бэлдмэлийг хуваарилах автомат төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү хэрэгсэл нь эм уух цаг тань болсныг сануулж, таны утсанд мессеж илгээнэ.

Төхөөрөмжийн цилиндр бүрт хоёр болон түүнээс дээш долоо хоногийн (сар хүртэл) хугацаанд уух шаардлагатай амин дэм, эмийн бэлдмэлүүдээ хийж, гар утасныхаа аппликейшнээр дамжуулан эмээ уух цагийн хуваариа тохируулах боломжтой.

Эм уух цаг тань болмогц таны, эсвэл өвчтөний болон түүний ойр дотнын хүмүүсийн гар утаст мессеж ирнэ. Харин эмийн хэрэглээг хянах төхөөрөмж нь сэрүүлэг мэт дуу авиа гаргана. Хэрэв эмээ уугаагүй бол (үүнийг тусгай мэдрэгчийн тусламжтайгаар мэдэж болно) гар утасны тань апп программ анхааруулга илгээнэ.

Тус төхөөрөмжийн 3D загвар бэлэн болсон ба одоогийн байдлаар гар утасны аппликейшныг боловсруулж эхлээд байна.

Эх сурвалж: Russia Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж