Гологдол маскуудаа орон гэргүй хүмүүст тараана гээд шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Гологдол маскуудаа орон гэргүй хүмүүст тараана гээд шүүмжлүүлэв

Гологдол маскуудаа орон гэргүй хүмүүст тараана гээд шүүмжлүүлэв

Германы эрүүл мэндийн сайд Женс Спан өнгөрсөн онд тэрбум гаруй еврогоор Хятадад хийлгэсэн үйлдвэрийн алдаатай, ашиглах боломжгүй гологдол амны хаалтуудыг орон гэргүй хүмүүс болон оролцооны хязгаарлалттай иргэдэд тараана гээд шүүмжлүүлжээ.

Анх Европт цар тахал дэгдэж эхэлсэн 2020 оны хавар Германы засгийн газар Хятадын Еи Чен үйлдвэрт хандан хэт өндөр үнээр амны хаалт захиалан хийлгэжээ. Гэвч Европын холбооны удирдлагууд тэдгээр амны хаалтуудыг нь шүүлтүүр муутай хэмээн үзэж, ашиглаж болохгүй  хэмээн сануулжээ.

Гэтэл Германы эрүүл мэндийн сайд Женс Спан "TUV Nord" компаниар дамжуулан дээрх амны хаалтуудыг найдвартай хэмээн батлуулсан байна. Тэгэхдээ тус компани амны хаалтуудыг тохирсон наад захын шалгууруудаар шалгалгүй баталгаа олгосон хэмээн эх сурвалжууд мэдээлсэн нь хүмүүст эргэлзээ төрүүлж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр ямар ч шалгуураар шалгаагүй, шаардлага хангахгүй гологдол 301 сая амны хаалтыг ашиглах албан ёсны зөвшөөрөл үгүй хэвээр байгаа аж. Гэтэл эрүүл мэндийн сайд тэдгээр гологдол амны хаалтуудыг оролцооны хязгаарлалттай иргэд болон орон гэргүйчүүдэд тараах санал гаргасан нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

Харин эцэст нь ашиглах боломжгүй амны хаалтуудыг агуулахад хадгалж байгаад 1-4 жилийн дараа хадгалах хугацаа нь дуусмагц шатааж устгахаар шийдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж