ЭМЯ: Шинээр 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ: Шинээр 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас (2021.06.07) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, June 6, 2021

 

Сүүлийн 24 цагт 6248 сорьцод шинжилгээ хийхэд 1177 хүнээс Covid-19 илэрчээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 867, орон нутагт 310 тус тус бүртгэгджээ. Мөн хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тохиолдол 313 болж байна.

Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан, 64 настай эмэгтэй, зургадугаар сарын 4-нд онош батлагдсан, 34 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Эмнэлгээс 144, гэрийн хяналтаар эмчлүүлж байсан хөнгөн хэлбэрийн 156 хүн бүрэн эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

  • Орхон аймаг – 50
  • Хөвсгөл аймаг – 23
  • Баян-Өлгий аймаг – 4
  • Сэлэнгэ аймаг – 12
  • Өвөрхангай аймаг – 9
  • Говь-Алтай аймаг – 12
  • Увс аймаг – 11
  • Ховд аймаг – 8
  • Баянхонгор аймаг – 22
  • Төв аймаг – 59
  • Хэнтий аймаг – 20
  • Дорнод аймаг – 2
  • Дархан-Уул аймаг – 19
  • Говьсүмбэр аймаг – 9
  • Сүхбаатар аймаг – 22
  • Орхон аймаг- 50
  • Булган аймаг – 13 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.

Улсын хэмжээнд  хүн Covid-19-ийн улмаас 6253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 3740 хүний бие хөнгөн
  • 1868 хүний бие хүндэвтэр
  • 515 хүний бие хүнд
  • 130 хүний биеийн байдал нэн хүнд байна. Өнөөдрийн байдлаар 5773 хүн Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр гэрээр эмчлүүлж байна.

65-69 ХҮРТЭЛХ НАСНЫ ИРГЭД 100 ХУВЬ ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДЛАА

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Гэрээр эмчлүүлж буй иргэд биеийн байдлаа хянаж, өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэж байх нь зөв юм. Өчигдөр нийт 14 563 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбаатар хотод  956.658 хүн вакцины нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 803.143 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунд 915.398, хоёрдугаар тунд 722.409 хүн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш 1.872.056 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой хүн амын 73 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар 65-69 хүртэлх насны иргэд 100 хувь вакциндаа бүрэн хамрагдлаа. 25-29 насны иргэдийн вакцинд хамрагдалт хамгийн бага байна.

"БАТЛАГДСАН ТАВАН ТОХИОЛДОЛ ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД ӨВЧИЛЖ БАЙНА"

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад халдварын тохиолдол нэмэгдсэн. R утга өссөн байгааг нэг хүнд халдвар тараах эрсдэл нэмэгдсэн гэж ойлгож болно. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл нэмэгдлээ. Батлагдсан таван тохиолдол тутмын нэг нь хүүхэд өвчилж байна. Одоогоор батлагдаад буй тохиолдлын 2661 буюу 28 орчим хувь нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Насны бүлгээр авч үзвэл 25-34 насны иргэд халдвар авах нь хамгийн өндөр хувьтай байна.

Вакцины эхний тунг авсаны дараа дархлааны эд, эсүүд идэвхжиж эхэлдэг. Вакцины хоёр дахь тунг хийлгэж байж хамгаалах эсрэг биеийн хэмжээ нэмэгддэг. Мөн санамжийн эсүүд үүсдэг. Вирусийн халдварын үед хамгаалах эсүүд нэмэгдэхэд вакцины хоёрдугаар тун чухал байдаг. Иймээс вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.

Хоёрдугаар тунгаа хийлгэхээс айсан болон вакцины дараах хариу урвалаас болгоомжилж байгаа хүмүүс Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгүүдэд очиж давтан тундаа хамрагдаж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж