Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зургадугаар сарын 4-6-ны өдөр нийт 928 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээрээс зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт тав, Налайх дүүрэгт нэг хүний амиа алдсан байна.
ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ОСЛЫН ТУХАЙД:
- Зургадугаар сарын 4-ний өдрийн 19.00 цагийн орчим Дорнод аймагт мотоцикл онхолдож, жолооч,
- Зургадугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолооч,
- Зургадугаар сарын 3-ны өдрийн 22.00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолооч,
- Зургадугаар сарын 5-ны өдрийн 00.10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолооч,
- Зургадугаар сарын 6-ны өдөр 16.00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолооч,
- Зургадугаар сарын 6-ны өдрийн 20.00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолооч амиа алдсан хэрэг гарчээ.
ХҮН ГЭМТСЭН ОСЛЫГ ХЭЛБЭРЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
- Нийслэлд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
- Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
- Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2
- Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн байна.
ОРОН НУТАГТ:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтжээ.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ