- Эрэгтэй -66 кг
Г.Хэрлэн хоёрдугаар тойрогтоо Марокко улсын тамирчин Имад Бассуг ялж, дараагийн шатанд шалгарлаа.
- Эмэгтэй -52 кг
Л.Сосорбарам хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилиг яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Казахстаны Нурсулу Ералиеватай барилдах болно.
Ё.БАСХҮҮ, Б.ХОРЛООДОЙ НАР ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
НЭМЭЛТ:
Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд явагдаж байна.
- Эрэгтэй -66 кг
Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудтай учраа тааран барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Гаити улсын тамирчин Жерард Гадет болон Оросын тамирчин Мурад Чопанов нарын хэн ялсантай нь барилдах болно.
- Эмэгтэй -52 кг
Б.Хорлоодой эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анестортой учраа тааран барилдаж, өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Португалийн Хоана Рамостой барилдах болно.
Ё.БАСХҮҮ, Л.СОСОРБАРАМ НАР ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
НЭМЭЛТ:
Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ.
- Эрэгтэй -66 кг
Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн тамирчин Иан Санчо Чинчилатай барилдаж, ялав. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудтай учраа таарлаа.
- Эмэгтэй -52 кг
Л.Сосорбарам эхний тойрогтоо Мозамбик улсын тамирчин Жакира Феррейратай барилдаж ялалт байгууллаа. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилитай таарчээ.
ЖҮДО ДАШТ: ӨНӨӨДӨР МОНГОЛЫН 4 ТАМИРЧИН ЗОДОГЛОНО
Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.06.07/ явагдана. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй -52 кг, эрэгтэй -66 кг-ын барилдаанууд явагдах бөгөөд Монголын шигшээ багаас Г.Хэрлэн, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар зодоглох болно.
- Эрэгтэй -66 кг
Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн бол Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн тамирчин Иан Санчо Чинчилатай учраа тааржээ.
- Эмэгтэй -52 кг
Б.Хорлоодой эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анестортой учраа таарсан бол Л.Сосорбарам Мозамбик улсын тамирчин Жакира Феррейратай учраа тааржээ.
Холбоотой мэдээ