Мэтгэлцээн явуулах эсэхийг эцэслэн шийдээгүй байна | News.MN

Мэтгэлцээн явуулах эсэхийг эцэслэн шийдээгүй байна

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Мэтгэлцээн явуулах эсэхийг эцэслэн шийдээгүй байна

Мэтгэлцээн явуулах эсэхийг эцэслэн шийдээгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ зохион байгуулахаар болсон. Уламжлалт ёсоор мэтгэлцээнийг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр  /МҮОНРТ/ 17.30 цагт шууд дамжуулах юм. Ингэхдээ халз мэтгэлцээн нь  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах, Гадаад бодлого, Шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд нийт хоёр цаг 30 минут үргэлжлүүлэхээр тооцжээ. Гэвч орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийх явцад  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр  Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний хувьд  мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар болон холбогдох албан тушаалтнууд өчигдөр /2021.06.06/  гурван нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй аж.

Тиймээс өнөөдөр  дахин уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Өчигдрийн зураг

Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатараас тодруулахад “Мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар байж болох бүх хувилбарыг  ярилцаж байна. Өнөөдөр намын төлөөллүүдтэй дахин уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Мэтгэлцээн хөтлөх сэтгүүлчдийг тухайн цаг үед нь мэдээлнэ. Түүнээс өмнө хэлэх боломжгүй” гэх хариултыг өглөө.

Сонгуулийн халз мэтгэлцээн нь нийт сонгогчиддоо мөрийн хөтөлбөр болон бодлого, үйл ажиллагаагаа таниулах маш өргөн боломж юм.  Тийм ч учраас олон улсын жишигт халз мэтгэлцээнд ихээхэн ач холбогдол өгдөг төдийгүй тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэхэд нөлөөлдөг томоохон үйл явц гэж үздэг. 

Дашрамд дурдахад, 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарийн хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ.  Үүнээс хойш өнөөг хүртэл халз мэтгэлцээн зохион байгуулж ирсэн. Гэвч барууны орнуудтай харьцуулахад зөөлөн өнгө аяс ажиглагдахын зэрэгцээ урьдаас бэлтгэгдсэн асуултуудад ээлж дарааллан хариулах замаар нэгэн хэвийн болж өнгөрдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хэдий тийм боловч Монголын сонгогчид халз мэтгэлцээнийг чухалд тооцдог билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-07 64.119.26.167

Ер нь та аядуу зөөлхөн юмаа,та хэдэн дээлтэй вэ гэсэн хошин шог асуулттай мэтгэлцээн бол байхоо,

Avatar

Зочин 2021-06-07 66.181.178.242

Нийт Монголчууд хөгжиж урагшилмаар бн, 3 хүний бодлого амбиц ярмиаргүй байна. Улс орон минь ингэтэл дампуурч болохгүй ээ

Avatar

хүрэлсүхииг хэнтиид гал командын дарга болгоё 2021-06-07 66.181.161.34

мэтгэлцээн явагдвал ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭ ХОЁР иппон бууна харьцаа нь : 90-12-8 баян ходоод хүрэлсүх бөгөөд 3 АЙМАГТ СОГТУУРЧ өөриигөө ерөнхиилөгчөөр зарласан мангар иим тэнэгииг алсын бодолгүй мэдээлэлгүй хөдөөниихөн коммунист хөгшчүүд боловсролгүй тэнэгүүд л сонгоно ЭНХБАТ 67% Р ялнаа ХҮРЭЛСҮХ луйвардвал бид босно үнэн ялна

Avatar

zochin 2021-06-07 202.179.25.170

zogsooj er bolochgui ,zaaval online metgelcheeniig yvuul. Schadar saidiin ger bul ulaan schugamruu nevtersen. Odoo Ouunyerdene uter turgen online metgelcheeniig demjij ard tumendee buren guiched charuul, dandaa l tsachim yaam gedeg naadach chin barag l ter schuudee

Avatar

Шударга ёс сэргээсэй 2021-06-07 103.26.194.232

Шударга ёс сэргээсэй гэж найдсан, горьдсон жирийн иргэдийн хувьд Хүрэлсүхэд л жаахан найдаж байна. Эрдэнэ ч өөрөө эрүүгийн элемент гэсэн. Харин Энхбатыг жаахан бэртэгчин гэж дуулсан юм байна. Энхбат шударга ёсны төлөө зориг гаргаж чадахгүй, амьтан амьтны ая харсаар дуусна. Тэгээд мань хүн хүсээгүй ч Монголд unjust үзэгдэл улам гаарах байх. Жаахан аймхай, бэртэгчин л дээ, энэ Энхбат. Тэр жил МР байхыг нь харж байсан.

Avatar

Шударга ёс сэргээсэй 2021-06-07 103.26.194.232

Шударга ёс сэргээсэй гэж найдсан, горьдсон жирийн иргэдийн хувьд Хүрэлсүхэд л жаахан найдаж байна. Эрдэнэ ч өөрөө эрүүгийн элемент гэсэн. Харин Энхбатыг жаахан бэртэгчин гэж дуулсан юм байна. Энхбат шударга ёсны төлөө зориг гаргаж чадахгүй, амьтан амьтны ая харсаар дуусна. Тэгээд мань хүн хүсээгүй ч Монголд unjust үзэгдэл улам гаарах байх. Жаахан аймхай, бэртэгчин л дээ, энэ Энхбат. Бусдаараа бол таарах хүн.

Avatar

и 2021-06-07 103.87.255.66

41.17.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нийт нэр дэвшигч оролцсон байна. Энэ заалтыг улам дэлгэрэнгүй болгож өгөх хэрэгтэй.

Avatar

и 2021-06-07 103.87.255.66

Мэтгэлцээнийг хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-06-07 150.129.143.215

Мэтгэлцээн хийгээд яахав дээ аль хэдийн сонголт хийчихсэн

Avatar

Зочин 2021-06-07 202.179.17.209

МЭТГЭЛЦЭЭН бол аль ч сонгуульд зайлшгүй байх ёстой зүйл. МАН мэтгэлцэнэ гэхээс сүнс нь зайлдаг хэзээний

Avatar

Irgen 2021-06-07 103.26.195.198

Хүрэлсүх айгаад мэтгэлцэхгүй. Уугаад согтуу болохоор сурталчилгаагаа аргагүйн эрхэнд нам нь зогсоосон гээ биз дээ.

Avatar

Зочин 2021-06-07 202.9.46.193

Д.ЭНХБАТ, Ц. ЭЛБЭГДОРЖ НАР МУСК “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЭСМЭЙЛ ТАЙЖИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ХУВИРСАН ДҮРҮҮД ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ !!!…ҮЗЭГЧИД ЭСМЭЙЛИЙГ ЯАЖ ХҮЛЭЭН АВДАГ БИЛЭЭ …

Avatar

Иргэн 2021-06-07 139.5.217.249

Мэтгэлцээн явагдсан ч шоу маягийн юм болно. Зарим сурагчид " будаа" нь бэлэн , зарим нь битүү шогшино.

Avatar

qwr 2021-06-07 202.131.227.82

huukiin moroodol bielelee. Bayr hvrgey huuk. saihan bultaj garlaa

Avatar

Зочин 2021-06-07 66.181.185.174

Мэтгэлцвэл эрдэм мэдлэгээрэ Энхбат ялна, харин Амны фигүүр тархи угаалт хоёроороо Хүрэлсүх ялна ,ойлгомжтой .

Avatar

ХҮН ЯЛНА ИРЭЭДҮЙ АВРАГДАНА 2021-06-07 66.181.161.34

ХҮРЭЛСҮХИИН ЯРИАНД СОГТУУЧУУД Л ИТГЭНЭ ӨӨРӨӨ СОГТУУ ЯВДАГИИГ ОРОН ДАЯАР ХАРЛАА СОНСЛОО

Avatar

Зочин 2021-06-07 103.14.36.18

Онлайнаар мэтгэлцээнээ явуулая.

Avatar

C ,BAYAR 2021-06-07 174.192.70.43

TA HAP XYYK-D BUDAA BELDDEG SHYY. TEGJ BOLOXUGYI SHYY.

Avatar

Зочин 2021-06-07 66.181.186.52

Хүүе мэтгэлцээн явуулахгүй байх талаар бүх зүйлийг хийсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж