Ньюс агентлаг 2021.06.07-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт
- Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын араар тавьсан дугуйн замын хэсэг газрыг хуулж байна гэсэн гомдол, мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тайлбар өгнө.
Төрийн ордонд:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
11.00 цагт
- Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлыг танилцуулна.
11.00 цагт
- Монгол ньюс мэдээллийн төвд анхан, давж заалдах шатны, Дээд шүүхийн есөн шүүгчийн авлигын шийдвэрийг нуун дарагдуулахаар хүн хөнөөх захиалга өгсөн талаар иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийнэ.
11.30 цагт
- Монгол ньюс мэдээллийн төвд хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийн ээж Б.Эрдэнэчимэг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж Монгол Улсын ерөнхий прокурорт хандан хэвлэлийн хурал хийнэ.
14.00 цагт
- Шадар сайд, сайдын Ажлын алба өнөөдөр НЭМҮТ дээр ирж ажиллана. Холбоо барих 91919617
Холбоотой мэдээ